Wednesday, October 3, 2018

Хэдэн хүн өмчтэй болох нь математикийн хувьд чухал биш, гэвч..

Хэдэн хүн өмчтэй болох нь математикийн хувьд чухал биш, гэвч...

Манай улс 3,1 сая хүнтэй. Үндсэн хуулиар байгалийн баялаг хүн бүрт заяагдмал утгаар ижил тэгш хүртээгдэх ёстой байх.

Эрдэнэтийн гэх байгалийн баялагийг (49 хувийг) гурав ч юм уу, ер нь хэдхээн монгол хүн ямар нэг аргаар эзэмшсэн гэж бодьё. Бодьё ч гэж дээ, ер нь тийм болсон байх.

Тэгэхээр үлдсэн 3,1 сая-3 хүнд энэ баялагаас тэд нь шиг хүртэх эрх, боломж байхгүй гэсэн үг үү?   Ялгаатай гэсэн үг үү?

Монгол тань бүгд найрамдах буюу хаангүй улс. Тэгэхээр энд ядаж үндсэн хуулийн утгаар "Хүн бүр адил тэгш. (Every one is equal. Every one is equally treated" гэсэн үг үнэт зүйл, үнэ цэнэ байх ёстой биз!. Үгүй юу?

Энэ л математикаар ерөөсөө ойлгогдохгүй болоод байна, энд.

Аливаа шийдвэр эхлээд математикаар үндэслэгддэг, бас ойлгогддог байх ёстой. Тэгэхэд тэр шийдвэр ихэнхи эрүүл хүнд бараг баригдахаар байдаг юм.

Түүнээс биш хэдэн монгол хүн өмчтэй болох нь математикийн хувьд ерөөсөө чухал биш. Математик бол хоосон чанарын сургаал. Жам ёсны ухаан юм.

Бодит бүхэн эцэстээ хоосон, тэг юм. Тэг, хоосон бүхэн эцэстээ бодит.

Мөнх бус гэдэг мөнх л гэсэн. Мөнх гэдэг мөнх бус гэсэн үг. Одно гэдэг одохгүй л гэсэн. Харин оршино гэсэн үг. Оршино гэдэг гэвч одно гэсэн үг.

Бүхэл нэгдээ бүтэн багтана. Нэг бүхэлдээ багталцаж оршино. Бүхэл, нэг хоёр угтаа адил.

Тийм үү?

Ц.Лувсандорж

2018 оны 10 дугаар 4-ний өдөр

No comments:

Post a Comment