Хичээл, сургалтын шинжлэх ухаанч үндэс хайчив аа, сайд аа?
Их сургуулийн хичээл 90 минут үргэлжилж 10 минутын завсарлагатай байхад ЕБС-ийн хичээл 80 минут үргэлжилж 5 минут завсарладаг болж.
Өдөр бүр хүүхэд 7 -9 цагийн хичээлийг ийм завсарлагаатайгаар үзсэн болж;
Өдөр бүр ийм тооны хичээлийн гэрийн даалгавар хийсэн болж,
Өдөр бүр хүүхэд ийм тооны хичээлээр шалгуулсан болж,
Өдөр бүр элдэв ийм бүдүүлэг үйлдлээр эрүүл мэнд, саруул оюун, тунгалаг сэтгэлээ бохирдуулж золиослогдсоор, эцэст нь, харин бүр дэлхийд бүү хэл дэргэд дэх монгол хүндээ үзүүлээд, уншуулаад, бүр тайлбарлаад ч ерөөсөө ойлгогдохгүй, баригдахгүй, хамгийн сайн нь гэхэд л "Би VIII түвшний тэнэг хүн л дээ" гэсэн маягийн баахан дугаар тээсэн баримт бичиг авахаар болж явна даа, хөөрхий хөөрсөн цагийн золиос энэ хэдэн хөөрхий хүүхэд.
Үүнийг одоо бид ер нь яана аа!
Нөгөө хичээл, сургалтын шинжлэх ухаанч үндэс хайчив аа!
Сүлжээний бизнесийн 22 хичээлийн хойгуур орчихсон уу?
Хүүхдээ хамгаална гэж байгаа биз дээ. Энэ хууль, амлалт хэвээрээ байгаа биз!
Хүүхдээ энэ сүг сүлжээний 22 хичээлийн аймаар сүйтгэл, аймаар дарамтаас тэгээд гаргахгүй юм уу, сайд аа!
Ингэж, хэрэв гаргахгүй, чадахгүй бол тэр сайд түүхэнд саад байсан гэж үлдэнэ.
Тийм түүхийг би лав их тод бичиж үлдээнэ. Яадаг юм.
Ц.Лувсандорж
2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
No comments:
Post a Comment