Saturday, September 30, 2017

Хоосон толгой, сүржин төрхөөс хол бай

Хоосон тархи, сүржин төрхөөс хол бай


Тэр манан улс орныг олигтой авч явж чадахгүй. МАНАН-аас манан бий болдог. Хоосон толгой, сүржин төрх мананг өтгөрүүлж, манай улсыг улам л уруудуулна.

Багш нар хүнийг нэг үйл, нэг харцаар нь бүрэн уншдаг.  Хэл ам нь зүгшрэээгүй. Харц нь хуурмаг. Дуу нь дутмаг. Унших, ярих нь ядмаг.  Байдаг л нэг зүүнчин, байдаг л нэг хийрхэгч, нэмээд сүржигнэгч.

Эхлээд ухаан бодлоо цэгцлэ. Дараа хэл амаа зүгшрүүл... Эцэстээ өрөөлийн төлөө байж чадах эсэхээ шинжих хэрэгтэй, тэр.

40000 багшийн шаардлагыг нулмаж байгаа хүнд ардчилал гэгчийн үнэр байхгүй юм. Их нимгэн, тун ядмаг.

Ийм энгийн асуултад тийм тэнэгдүү хариулт өгч өөртөө болон өрөөлд гай болж байдаг хүн удирдагч биш. Дарангуйлагч гэж сүрчигнэж болно. Гэвч манайх чинь муруй ч гэсэн их хуралтай улс.

Иймхэн асуултад тийм гэнэн байгаа хүн улс орныг бүхэлд нь харж чадахгүй, авч явж ч чадахгүй.

Мэдлэг ухаанаар улс орны удирддаг юм. Түүнээс хоосон толгой, сүржин төрхөөр биш... Хоосон толгой, сүржин төрх улс орныг улам л  уруудуулдаг юм.

Тэгэхээр хоосон тархи, сүржин төрхийг хол байлга. Хол бай.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Thursday, September 28, 2017

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг

Хувийн сургуулийн багш нараа би их өрөвддөг. Тэд маань ямар ч хамгаалал байдаггүй...Зүгээр л эзэн биш эздийн харц, зарц юм шиг харагддаг. Багш гэхийн нандин чанар тэнд алдагддаг... Тэд алддаг.

Багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар, багш мэргэжлээ аврахаар; салбараа шавраас гаргахаар; монголоо зөв хөгжилд хөтлөхөөр мэргэжил нэгт нөхөд багш нар нь язгуур эрх ашгийнхаа дор нэгдэн их эрсдэл хийж тэмцэж байхад тэд харин эзэндээ зүтгэж байх... Эрх чөлөөгөө тэд ингэж л гинжинд хүлсэн байх.Уяатай байх.

Ихэнхи хувийн сургуулийн эзэд нь Их хуралд байдаг. Тэд "багшийн цалин 1,6 сая болоход бүх хувийн сургууль багшгүй болно" гэдгийг их сайн мэдэж байгаа юм . Тэгэхээр тэд бол бидний энэ тэмцлийн хамтын том чөдөр мөн.

Финланд зэрэг олон оронд хувийн сургуулийг зөвшөөрдөггүй. Адил тэгш байдал, тэгш боломж, элдвээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга ёс гэдгийг цаасан дээр бичээд орхидоггүй юм, тэнд. Харин үйл л болгодог. Тэгэхээр тэд хүүхдийг эцэг эх нь мөнгөтэй, мөнгөгүйгээр нь төр ялгаж үзэхийг зөвшөөрдөггүй юм. Тэгш байдал, адил боломж, шударга ёс, үнэн ардчилал тэнд амь орсон байдаг болохоор тэр.

Манайд олигархийг төрүүлсэн 27 жилд зарчим л их алдагдав. Зарчим алдагдахад хувийн өмчийг хулгай, луйвар, худал, хулхидалт, хууралт, авилгал, олигаржилт зэрэг ёс зүйн их доройтлоор босгож ирсэн, бий болгосон. Тэд иймд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэхээсээ илүүтэйгээр нийгмийн бухамдалтыг их бий болгож байх. Хүн амын ядарсан 99 хувийн энэ их бухамдал нь нийгмийг их тэсрэлтэд хүргэчих гээд байна. Багш тэмцэж байна. Эмч тэмцэж байна. Иргэд өлсөж байна ....

Хувийн өмч гэдэг хулгайгаар бий болох ёсгүй. Худлаар ч төрөх ёсгүй. Хулхиар ч орших ёсгүй. Харин хөлсөөр, хөдөлмөрөөр бүтээгдэх жам бий.

Хувийн сургуульд хулхидуулж, гинжлэгдэж, уяагдаж буй мэргэжил нэг нөхдөө харахаар би их өрөвддөг. Учир нь багш гэдэг энэ үг гэрэл, гэгээтэй л илүү холбогддог юм шүү дээ. Пагши гэдэг араб үгнээс үүссэн багш гэсэн үг нь Финланд хэлэнд "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" гэсэн утгатай үг. Манай соёлд ч бас л ийм утгатай хэрэглэгддэг.

Багш гэдэг гэрэл, гэгээтэй л их холбогдоно оо. Бараантай хэзээ ч холбогдож үл болно. Үүнд л багш мэргэжлийн үнэн нандин чанар байдаг юм шүү дээ.

Тэгэхээр би тэднийгээ их л өрөвддөг.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Wednesday, September 27, 2017

Багш нарын өөрөөрөө өндийсөн өндийлт энэ нийгмийн үнэн нүүр царайг их илчлэв

Багш нарын өөрөөрөө өндийсөн өндийлт энэ нийгмийн үнэн нүүр царайг их илчлэв

МYЭ нь багш нарын өөрөөрөө өндийсөн энэ тэмцэлд эхнээсээ л эргэлзэж эвгүйрч, элдэвлэн эсрэг ажиллах нь олонтоо байв. Багш нарын энэ өндийлт МҮЭ-ийн ажилд дүн тавьчихаад байгаа нь бодит шүү дээ. Татвар авчихаад гурван талт хэлэлцээрээр тэдний ядууруулчихсан нь энэ бодит тэмцлээр ил гарчихсан юм. Тэгээд МҮЭ маань яах учраа олж мэдэхгүй, энэ тэнд элдэв үлгэр зохиож яваа биз ээ.. Ичсэн хүн яадаг гэсэн билээ. Тиймэрхүү юм болоод байх шиг....

Эрх баригчид өнгөрсөн үеийн өнгөрсөн багш нараар хүртэл одоогийн бодит багш руу үгэн чулуу шидүүлж түүнээхээ хариуд тэдний энгэрт нь бас нэг одон нэмж зүүж өгч байна, цаана чинь.

Хулхи 25 хийгээд МҮОНТ тэргүүтэй хэвлэлийнхэн монголын түүхэнд өмнө болоогүй хамгийн том ажил хаялтыг дэлхийд бүү хэл, дэргэдэх монгол хүнд хүртэл "огт болоогүй" гэж мэдээлж сууна, цаана чинь.

Бандааш гэхээр бөөнөөрөө багширдаг атлаа багш гэхээр бараа нь харагдахгүй байна, цаана чинь.

Эзэд биш эздийн гэгч холбооны ерөнхийлөгч гэх эрхэм "тэр багш чинь тэгэж их ядуурчихаад байгаа юм бол ..." гэгчлэн багшид олддоггүй хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өмнөхөөсөө их илүүтэйгээр өөрт нь хамаагүй, өөрөө ч мэддэггүй зүйлийн тухай их хийрхэв, чалчив, цаана чинь.

Бид ийм л гаж нийгэмд амьдраад байна. Шалуу төрөөд байна. Олшроод байна.

Тийм болохоор бие биеэ хайрла. Багш багшаа л хайрла. Багш багшдаа тусла. Багш багшаа гамна. Өөр хэн ч биш юм аа.

Багш нар маань язгуур эрх ашгийн дор тэгэх тусам нь бүр цул, нэг, бүхэл болж нэгсэ.

Багш шиг бас бусад нь бас өөрөөр өндийж нэгд. Тэгэх тусам нь бүр цул болох хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Ордонд цугларсан олон ахмад бол багш биш, харин ахмад хүн, тэтгэврийн хөгшид л шүү дээ

Ордонд цугларсан олон ахмад бол багш биш, харин ахмад хүн, тэтгэврийн хөгшид л шүү дээ


Ахмад багш гэсэн хэллэгээс багшийг нь салгаж авах хэрэгтэй. Тэгэхэд үлдэж байгаа нь тэдний язгуур мөн чанар, үнэн утга нь юм.

Өнөөгийн багш ажлын нэг цагийн аяыг таагүй тэтгэврийн хэдэн хөгшчүүдийг цуглуулж тэднийг тэгэж хөөргөж яах нь вэ дээ, эрх баригчид аа?

Бас өөрсдийгөө тэд ч гэсэн ингэж муухай харагдуулж яах нь вэ дээ?

Аливаа зүйл цаг, хугацаа орон зайд утгатай байдаг юм. Тэтгэврийн хөгшчүүд өнөөдрийн багшийн тухай нь ярих нь зүгээр л утгагүй зүйл юм.

Тэд суучихсан мөртлөө л одон тэмдэг нэмж зүүх донгоосоо ерөөсөө салахгүй юм. Энэ зан хөөрхий, дан ганц тэдний буруу биш л дээ. Хөөрхий тэд чинь олон жилийн одон зүүх, шагнах тархи угаалтын золиос л юм. Хөөрхий энэ хөгшид маань тархи угаалтын үр болсон энэ донгоосоо болж эрх мэдэлтний өмнө байнга их эвгүйтэх нь  их олон.Бас нас намбай ч мартаж, эрх баригчдийг яг л коммунизмийн үеийн шигээ магтан дуулж суух нь бас элбээг. Яг өнөөгийн хойд Солонгосын ахмадууд шиг аяагладаг юм даа, хөөрхий. Заримдаа ч мөн ч гунигтай шүү дээ.

Ахмад багш биш, тэтгэврийнх бол. Ахмад багш мөн, хэрэв албаа хийж байгаа бол. Албаа хийж яваа нь өнөөдрийн багшийн зовлон, жаргалыг тээгч байх. Тийм учраас тэд багшийн цалингаа нэмүүлэх хөдөлгөөнийг дэмжигч, тэмцэгч байдаг юм. Тэтгэвэр гарсан "ахмад багш" гэгч нь харин ордонд өнөөдөр цуглаж өнөөгийн багшийн талаар бага мэдэж их долдойтсон багш биш ахмад хүмүүс юм.

Ордонд одоогийн багшийн нарын ажил хаялтын талаар огт оноогүй олон үг хаяж яваа тэр ахмад үнэндээ бол зүгээр л тэтгэвэрт гарсан настай л хүн шүү дээ.

Ингэж долдойтох занг өнөөгийн багш бүү хэл, өнөөдрийн нийгмийн бараг бүх бүл их сайн таньдаг, мэдэрдэг болж дээ. Тэгээд тэд тэднээр доог тохуу хийж инээлдэх нь ч бас үзэгдэл шахуу болжээ.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Tuesday, September 26, 2017

Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

           
 Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

Багш нараараа бахархлаа. Бид энэ хоёр өдрийн сануулах ажилт хаялтаараа эрх баригчдад нэг үнэт зүйлийг үнэн мэдрүүлж чадлаа. Багш бид нар язгуур эрх ашиг, сонирхлынхоо дор нэг, цул, бүхэл болж нэгдэж чадснаа бодит үйлээрээ монгол даяар бодитой нотлон харуулж чадлаа. Бид эрх ашгийнхаа дор нэг, цул, бүхэл болж зогсож чадлаа. Энэ одоо үг биш. Энэ, харин, одоо үнэн бодит байдал юм. Үүнийг монгол даяараа ажлаа, харлаа, үнэмшлээ. Бидний энэ үнэн бодит нэгдэл бидний хүч мөн. Энэ хүч дийлдэшгүй. Энэ дийлдэшгүй хүч биднийх, бидний нэг болж нэгсэж чадсных. Бид одоо хүчтэй. Бид одоо эрчтэй. Бид одоо хурдтай.

Энэ дийлдэшгүй хүчээрээ; энэ дуусашгүй эрчмээрээ; хасын мэт цахим хурдаараа бид цалингаа 1,6 саяд хүргэж чадна. Бид багш мэргэжлийнхээ үнэ цэнэ, үнэлэмжийг бодитой болгож чадна. Бид багш мэргэжлээ олигархийн савраас салгаж чадна. Бид монголоо зөв хөгжлийн замд хөтөлж чадна. Бид чадна. Бид хамтдаа. Бид урвахгүй. Бид шантрахгүй.

Бидний  хүч, эрч, хурдыг  Монгол харлаа. Манай нийгэм мэдэрлээ. Тэгэхээр эрх мэдэлтэн, эрх баригчид "Өө, багш нарыг  ядууруулсан. Тэд эвлэлдэн нэгдэж,одоо, чадахааргүй болсон. Өө, багш нарыг дарласан. Тэд үзэл бодлоо, одоо, илэрхийлж чадахааргүй болсон. Өө, багш  нарыг доройтуулсан. Тэд,одоо,  ажил  хаяж чадахааргүйгээр гинжлэгдсэн..." гэж 27 жилийн турш багшийг ядууруулах, дарлах, доройтуулах, өрөнд гинжлэхээр явуулж ирсэн  бурангуй ёс, харалган үзэл, олигархи бодлого, ходоодон бодлоо үргэлжүүлэхээ, одоо, зогсоо.

Эрх баригчид Та нар, одоо, өөрчлөгдөх хэрэгтэй. Олигархи бодол, ходоодон бодлогоо зогсоож багш нарыг шаардлагыг хүлээж ав. Үүнээс өөр зам үгүй. Эсрэгээс нь,  харин,  хэн ч хожихгүй. Энэ тэмцэл, хөдөлгөөн үүнээс эсрэгээр өрнөхөд, Монгол эхлээд багшгүй улс болно. Манай нийгэм, тэгээд, багшгүйн ёс бурангуйн ёсонд хөтлөгдөнө, живнэ.  Мунхаглал, тэнэглэлийн үүд нээгдсэн  тэр нийгэм соёл иргэншилгүй сүрэг болдог. Тэр, тэгээд, соёлт хүмүүний доог, тохуу болдог.

Иймд эрх баригчид, одоо, "боловсрол нийгмийн тархи; багш боловсролын зүрх" гэдгийг нэг ухаарч, энэ тэмцлийн "хэн ч хожихгүй " хувилбараас татгалз. Бүү сөр. Бүү зөр.

Багш нар одоо их ухаажиж байна.  Багш бид нар, одоо, эрх баригчдын хорон бодлого, хорсол хууралтад хууртахгүйгээр болсон.  Багш бид нар,одоо,2017 оны багш нарын тэмцлийн өдрийг алдагдсан эрхээ сэргээх; дарлагдсан байдлаас гаргах;  Хойд Солонгосынх шиг иргэдээ хоосон шагналд донтуулах эрх баригчдын хорон санааг зогсоох; багшийг ядуурлаас гаргах, цалингаа 1,6 саяд хүргэх, багш мэргэжлээ олигархийн савраас салгах тэмцлийн түүхэн өдөр болгохоор зэхэж байна. Энэ өдөр бид өмнөхөөсөө их илүүтэйгээр төв талбайг дүүргэж язгуур эрх ашгаа хамгаалахад эв нэгдэлтэй, эрч хүчтэй, их хурдтай байгаагаа дахин илэрхийлэхээр зэхэж байна. Багш бид нар, одоо,онц их хурлаа хийж олон жилийн олигархи бодлого, ходоодон бодол, сэтгэлгээний хорон үр болж хуримтлагдсан олон асуудлаа олноороо хэлэлцэж, онцгой шийдвэрийг гаргаж, багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар зэхэж байна. 

Бидний нэгийг өвтгөсөн үйл бүр бид бүхнийг өвтгөдөг. Учир нь бид тийм нэг, тийм цул, ийм бүхэл юм. Энэ бүхлийн зарчим юм. Энэ зарчим бидний тэмцлийн зарчим мөн. Бидний зарчмыг багштай харьцдаг хүн бүр хүндэтгэж үз, эргэцүүлж бод. Бидний зарчмыг захирал бүр, эрх мэдэлтэн бүр анхаарч сонс. Нэг ч багшийг бүү өвтгө. Нэг ч багшийг бүү өд. Бүү тэмцэлд. Бүү сөр. Бүү зөр.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Бидний хүч нэгдэлдээ. Бидний эрч нэгсэлдээ. Бидний хурд цахимдаа.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Багш нараараа бахархлаа.Та нартаа баярлалаа.
 
Жич: Үг сарниж үсэг үлддэг. Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор орон даяар өрнөсөн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хаялтын нэгдсэн хаалт Сүхбаатарын талбайн лайв болон, мөн 9 дүгээр сарын 26-ны өдрийн сануулах ажил хаялтын хаалтын лайв-д хэлсэн үгээ сарнихаас нь өмнө үсэг болгон ийнхүү хураангуйлав.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Sunday, September 24, 2017

Хулхи 25

Хулхи 25

25 дугаар телевиз бодитой болсон багш нарын ажлын хаялтыг бодьгүй, болоогүй юм шиг болгож шал худлаа мэдээлэв. Энэ худал хуурмагаар тэр, харин, өөрсдийнхөө хулхи, хуурамчийг түмэнд олонд ёстой нэг сайн баталж өглөө.

Энэ нь Трамп СNN-ийн хулхийг баталж,түүнийг Америкийн үнэн дайсан нь гэж харж байгаатай ижил лугаа юм боллоо.

25 бол хулхи суваг, хуурмаг телевиз гэдгийг болсон явдлыг тээгч, бодит оролцогч 40 мянган багш, энэ ажил хаялтын үнэн хохирогч болсон 500 гаруй мянган хүүхэд, суралцагч гэрчилж байна.

Тэдний хулхи мэдээг сонсож байсан хүүхэд "багш нар ажил хаясан ш дээ" гэж байх....
Хойч үе тань та нарын хулхийг эрт таньж авлаа. Хулхиас тэд их эрт холдож байна. Ийм хулхи телевиз тэдэнд хэрэггүй. Тэд хулхийг ер нь үзэх ч үгүй биз ээ. Хулхи тэдэнд "баяртай" болжээ.

Хулхи 25 одоо эхлээд багш нараас, дараа хүүхдүүдээс, эцэст нь монгол түмнээс уйлж уучлал гуйх хэрэгтэй дээ. Хулхи нь хулхи биш болчихсон хулхи 25 өөрсдийгөө энэ хулхи үйлдлээрээ мөн ч муухай харагдуулж, ирээдүйгээ үнэн хулхи болгов, тэд. Хөөрхий.

Хулхи 25 цалингаа нэмүүлэхээр тэмцэж байгаа багш нарын үйлсэд "бүгдийг улс төржүүлж намжуулдаг" өөрсдийн бохир сэтгэлгээ, олигарх савраар бүү ханд. Энэ нь өөрсдөд тань тун муухай үйл болж байна. Тэгэхээр үр нь бас муухай хар болж байна.

Энэ телевиз багш нарыг муухайгаар харагдуулах гэж мунхагнаснаар, харин, өөрсдийнхөө хар үйлийг олон түмэнд үнэн ил гаргав. Энэ нь харин үзэгчдэд их сайн хэрэг болж байна.

Монголд иймэрхүү тархи угаагч хулхи телевизийг хянаж, хаадаг газар гэж байдаггүй юм уу?

Монголчууд ийм хулхи хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр өөрсдийгөө ингээд л доромжлуулаад, тархи угаалгаад сууж байх юм уу?

Яах вэ, ер нь, ийм хулхийг?

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Эзэд гэж хэнийг хэлэх вэ?

Эзэд гэж хэнийг хэлэх вэ?

Өчигдөр эздийн холбооны эзэн гэгч нөхөр нэгэн телевизээр "тэр багш нарын цалин нь тийм бага байгаа юм бол...." гэхчилэн өөртөө их л том хийрхэж байна лаа.

Түүний энэ хийрхлийг сонсож байхдаа надад ийм нэгэн асуулт төрж байв.

Эзэн гэж хэнийг хэлэх вэ?

Энэ асуултын хүрээнд эргэцүүлэхэд элдэв л бодогдов. Панзчин, ганзагийн наймаанчин, саятан малчин, дарлагдсан сэхээтэн, доройтсон боловсрол, ямаанаас дор хүн гэх мэтээр элдэв л бодох...

Панзчний сэтгэлгээг хазаарлаж, олигархи бодлогыг зогсоохгүй бол энэ улсад бурангуй ёс болж харанхуй болох нь.

Панзчин мөртлөө өөрсдийгөө эзэд гээд бодчихсон эзэд байна, их ярьж байна. Их болжээ.
Ямааны бий болгосны ноолуурыг зах дээр авчирч өөрөө зарж өөрөө ашиг олж буй ганц хүнийг эзэн гэхэд тун хэцүү.

Харин дэлхий авах бүтээгдээхүүн, үйлчилгээ бий болгож хэдэн зуу, хэд сая хүнд ажлын байр бий болгосон тэр хүнийг эзэн гэдэг. Яг Sony, Panasonic, Ford шиг, монголын Буян шиг үйлдвэр, үйлчилгээг бий болгогчийг эзэд гэх юм.

Ийм эзэд энэ улсад хэд байна вэ?

Түүнээс биш өөрсдийг эзэд гэж нэрлэчихсэн, мэдэхгүйгээ үл мэдэх, эзэд биш эздийг эзэд гэхгүй. Харин панзчин гэж болох байх.Бас ганзагийн наймаачин гэж ч болох юм...

Олигархи бодлогыг зогсоож, панзчин сэтгэлгээ хальж сэхээрэл, ухаарлаар хөгжих замд орохгүй бол энэ улсад хэцүүдлээ.

Түмэн сөхөрлөө, төр худалдагдлаа. Улс уруудлаа.
Сэхээтэн ядуус боллоо. Багш ард боллоо.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Friday, September 22, 2017

Онц их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаар саналаа бичээрэй, хэлээрэй!

Багш нараа! 

Онц их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаар саналаа бичээрэй, хэлээрэй!

Багш нарын онц их хурал бол багшийн бүлийн хувьд онцгой түүхэн үйл, онцгой тустай үйлс мөн. Түүний шийдвэр мөн л нийгмийн тархи болсон боловсролын салбарын хөгжилд онцгой ачтай, боловсролын зүрх болсон багш нарын аж амьдралд онцгой нэмэртэй.

Багш нарын онц их хурал онцгой ийм шинжтэй.

1. Хэлэлцэх асуудал онцгой чухал
2. Зохион байгуулалт онцгой сайн
3. Гарах шийдвэр онцгой цэцэн
4. Хэрэгжүүлэх арга зам онцгой ухаалаг
5. Төлөөлөгчийн сонголт онцгой нээлтэй
6. Оролцох боломж онцгой өргөн

Багш нарын онц их хурлын шийдвэр бол багшийн бүлд "баримтлах үндсэн хууль" лугаа чухал баримт бичиг, үзэл санаа болно.

Иймд багш та бүхэн онц хурлаараа хэлэлцэх асуудлаа коммент хэлбэрээр бичээрэй. Бид нэгтгэж цэгцлэн хэлэлцэх асуудалд оруулж хурлын холбогдох илтгэлүүд тусгах болно.

Үлгэр болгон би дор зарим асуудлыг бичив. Үүнд:

1. Багшийн цалин (1,6 саяд хүргэж нэмүүлэх үндэслэл, үндсэн цалингийн хэмжээг тоогоор тод хэлэх, багшийн цалингийн тогтвортой өсөлтийг хангах, жил бүр нэмэх хувийг хэлэх,график.)
2. Багш мэргэжлийн нийгмийн үнэлэмж (нэмэгдүүлэх арга зам, цалингийн шатлалыг ялгах, ангид авч үзэх ...)
3. Багш мэргэжлийн тэтгэвэр, тэтгэмж (тэтгэвэрт гарах насны доод хэмжээг хэлэх,...тэтгэмжийг тоогоор хэлэх...)
4. Сургуулийн удирдлагад багшийн оролцоо (Захирлыг намаас ангид болгох, түүнийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн төрийн тэргүүн томилдог болох... (санал))
5. Багшийн цалин нэмүүлэх үндсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, цалин нэмэх график гаргах, 2025 гэхэд дэлхийн жишиг дөхүүлэх, 3500$ болгох)
6. Боловсролын салбарын сайдыг мэргэжлийн болгох, түүний томилгоог багш нарын нэгдлийг илэрхийлэл болсон байгууллагын удирдлагатай зөвшилцдөг болох
7. Олгогдоогүй үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг багш нарт нөхөн олгох шаардлага
8. Багш нарыг төрийн жинхэнэ буюу улс төрийн албан хаагч болгох
9. Багш нарт сонгогдох эрхийг эдлүүлэх, түүний хангах (Одоогийн хуулийн зохицуулалтаар багш байж их хуралд сонгогдох боломжгүй байгаа шүү..Их хуралд өрсөлдөхийн тулд багш багшийн ажлаа заавал больсон байхыг шаарддаг. Бас л дарлуулсан байгаа биз...Их хуралд багш хүн байхгүй шалтаг энэ шүү дээ. )
10. Багш нарын энэ үнэн бодит нэгдлийн илэрхийлсэн болох байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэх, удирдах зөвлөлийг байгуулах.

Энэ мэтчилэн онц их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх онцгой асуудлаа бичээд байгаарай, багш нараа!

Онц их хурлын шийдвэр эрх баригчдад бидний тавьж буй онцгой шаардлага мөн. Бидний хувьд "үндсэн хууль" лугаа баримт юм.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Багш нарын онцгой их хурлын үндсэн илтгэл, хөтөлбөр гаргах ажлын хэсэг

Багш нар АТГ-т хандаж болох юм байна лаа шүү

Багш нар АТГ-т хандаж болох юм байна лаа шүү

Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлээ бүрэн аваагүй багш нар, хэрэв хууль ёсоор нь гомдол гаргачихвал ихэнхи захирал их эвгүй байдал орох юм байна лаа шүү. Тэр бүр буруутан, хэрэгтэн болчихож ч мэдэх юм байна лаа шүү.

Хууль ёсоор нь явахад тийм ч хэцүү биш юм байна. Эхлээд Авилгатай тэмцэх газарт ажил олгогч захирал маань яагаад хийсэн ажлын хөлсийг багшид олгохгүй байгааг шалгах өгөхийг хүсэх, Дараа нь энэ байгууллагын шийдвэрээс улбаалан дараагийн алхмыг хийх. Тухайлбал, хийсэн ажлынхаа хөлсийг авах талаар шүүхэд хандан гомдол гаргах.

Цагаан цаасан дээр хараар бичсэн эх үүсвэртэй тэр их мөнгө хэний гараар ямар аргаар хэний карманд орчихоод байна.

Энэ асуулт эвлэлдэн нэгдсэн багшдаа бараг л эрүү шахуу үүсгэх гээд байгаа захирлууд бас л эвгүй сонсогдож байгаа биз. Тэдэнд бас л эвгүй асуулт байгаа биз.

Язгуур эрх ашгийнхаа дор эвлэлдэн нэгдсэн 40 мянган багшийн зүгээр л нэг нь л энэ асуултыг тавиад дээрх аргачлалаар, хүсвэл, явчихад хэцүү биш. Гэтэл өдий хүртэл ямар ч багш ямар ч захирлын тэр авираар АТГ-т хандаагүй л байна.Учир нь багшид мөнгө хэрэггүй дээ биш, харин тэдэнд багшийн сэтгэл байдагт байгаа юм.

Гэтэл долдой захирал багшийн тэр хүнлэг сэтгэл руу тэмцэж явахад нулмаж байх.
Долдойн энэ авир нь захирлыг хамт олны саналаар бус харин хэр намчирхснаар томилдог болсны л том гай, том гор юм. Долдой захирлын долдой үйл, даварсан авир нь багш нарыг тэмцэж явахад нь мөн их тод илэрч байх.

Ийм долдой захирлын долдой үйлд багш нар тэмцэж яваа энэ үедээ нэг удаа хариуг нь хатуу барьчихвал яасийм.

Тэмцэж явахад долдой хүн, ер нь, их давардаг байхгүй юу даа.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Thursday, September 21, 2017

Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

           
 Бүү сөр. Ходоодон бодлогоо зогсоож багш нарын шааардлагыг хүлээж ав. Бүү зөр

Багш нараараа бахархлаа. Бид энэ хоёр өдрийн сануулах ажилт хаялтаараа эрх баригчдад нэг үнэт зүйлийг үнэн мэдрүүлж чадлаа. Багш бид нар язгуур эрх ашиг, сонирхлынхоо дор нэг, цул, бүхэл болж нэгдэж чадснаа бодит үйлээрээ монгол даяар бодитой нотлон харуулж чадлаа. Бид эрх ашгийнхаа дор нэг, цул, бүхэл болж зогсож чадлаа. Энэ одоо үг биш. Энэ, харин, одоо үнэн бодит байдал юм. Үүнийг монгол даяараа ажлаа, харлаа, үнэмшлээ. Бидний энэ үнэн бодит нэгдэл бидний хүч мөн. Энэ хүч дийлдэшгүй. Энэ дийлдэшгүй хүч биднийх, бидний нэг болж нэгсэж чадсных. Бид одоо хүчтэй. Бид одоо эрчтэй. Бид одоо хурдтай.

Энэ дийлдэшгүй хүчээрээ; энэ дуусашгүй эрчмээрээ; хасын мэт цахим хурдаараа бид цалингаа 1,6 саяд хүргэж чадна. Бид багш мэргэжлийнхээ үнэ цэнэ, үнэлэмжийг бодитой болгож чадна. Бид багш мэргэжлээ олигархийн савраас салгаж чадна. Бид монголоо зөв хөгжлийн замд хөтөлж чадна. Бид чадна. Бид хамтдаа. Бид урвахгүй. Бид шантрахгүй.

Бидний  хүч, эрч, хурдыг  Монгол харлаа. Манай нийгэм мэдэрлээ. Тэгэхээр эрх мэдэлтэн, эрх баригчид "Өө, багш нарыг  ядууруулсан. Тэд эвлэлдэн нэгдэж,одоо, чадахааргүй болсон. Өө, багш нарыг дарласан. Тэд үзэл бодлоо, одоо, илэрхийлж чадахааргүй болсон. Өө, багш  нарыг доройтуулсан. Тэд,одоо,  ажил  хаяж чадахааргүйгээр гинжлэгдсэн..." гэж 27 жилийн турш багшийг ядууруулах, дарлах, доройтуулах, өрөнд гинжлэхээр явуулж ирсэн  бурангуй ёс, харалган үзэл, олигархи бодлого, ходоодон бодлоо үргэлжүүлэхээ, одоо, зогсоо.

Эрх баригчид Та нар, одоо, өөрчлөгдөх хэрэгтэй. Олигархи бодол, ходоодон бодлогоо зогсоож багш нарыг шаардлагыг хүлээж ав. Үүнээс өөр зам үгүй. Эсрэгээс нь,  харин,  хэн ч хожихгүй. Энэ тэмцэл, хөдөлгөөн үүнээс эсрэгээр өрнөхөд, Монгол эхлээд багшгүй улс болно. Манай нийгэм, тэгээд, багшгүйн ёс бурангуйн ёсонд хөтлөгдөнө, живнэ.  Мунхаглал, тэнэглэлийн үүд нээгдсэн  тэр нийгэм соёл иргэншилгүй сүрэг болдог. Тэр, тэгээд, соёлт хүмүүний доог, тохуу болдог.

Иймд эрх баригчид, одоо, "боловсрол нийгмийн тархи; багш боловсролын зүрх" гэдгийг нэг ухаарч, энэ тэмцлийн "хэн ч хожихгүй " хувилбараас татгалз. Бүү сөр. Бүү зөр.

Багш нар одоо их ухаажиж байна.  Багш бид нар, одоо, эрх баригчдын хорон бодлого, хорсол хууралтад хууртахгүйгээр болсон.  Багш бид нар,одоо,2017 оны багш нарын тэмцлийн өдрийг алдагдсан эрхээ сэргээх; дарлагдсан байдлаас гаргах;  Хойд Солонгосынх шиг иргэдээ хоосон шагналд донтуулах эрх баригчдын хорон санааг зогсоох; багшийг ядуурлаас гаргах, цалингаа 1,6 саяд хүргэх, багш мэргэжлээ олигархийн савраас салгах тэмцлийн түүхэн өдөр болгохоор зэхэж байна. Энэ өдөр бид өмнөхөөсөө их илүүтэйгээр төв талбайг дүүргэж язгуур эрх ашгаа хамгаалахад эв нэгдэлтэй, эрч хүчтэй, их хурдтай байгаагаа дахин илэрхийлэхээр зэхэж байна. Багш бид нар, одоо,онц их хурлаа хийж олон жилийн олигархи бодлого, ходоодон бодол, сэтгэлгээний хорон үр болж хуримтлагдсан олон асуудлаа олноороо хэлэлцэж, онцгой шийдвэрийг гаргаж, багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар зэхэж байна. 

Бидний нэгийг өвтгөсөн үйл бүр бид бүхнийг өвтгөдөг. Учир нь бид тийм нэг, тийм цул, ийм бүхэл юм. Энэ бүхлийн зарчим юм. Энэ зарчим бидний тэмцлийн зарчим мөн. Бидний зарчмыг багштай харьцдаг хүн бүр хүндэтгэж үз, эргэцүүлж бод. Бидний зарчмыг захирал бүр, эрх мэдэлтэн бүр анхаарч сонс. Нэг ч багшийг бүү өвтгө. Нэг ч багшийг бүү өд. Бүү тэмцэлд. Бүү сөр. Бүү зөр.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Бидний хүч нэгдэлдээ. Бидний эрч нэгсэлдээ. Бидний хурд цахимдаа.

Бид хүчтэй.
Бид эрчтэй.
Бид хурдтай.

Багш нараараа бахархлаа.Та нартаа баярлалаа.
 
Жич: Үг сарниж үсэг үлддэг. Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор орон даяар өрнөсөн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ажил хаялтын нэгдсэн хаалт Сүхбаатарын талбайн лайв болон, мөн 9 дүгээр сарын 26-ны өдрийн сануулах ажил хаялтын хаалтын лайв-д хэлсэн үгээ сарнихаас нь өмнө үсэг болгон ийнхүү хураангуйлав.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Wednesday, September 20, 2017

Долдой захирлын ирээдүй баргар

Долдой захирлын ирээдүй баргар

Монголын нийт багш нар эвлэлдэн нэгдэж язгуур эрх ашгаа хамгаалахаар; багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар; багш мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээр, монголоо зөв хөгжилд хөтлөхөөр өрнүүлсэн тэдний жам ёсны үйл, тэмцэл, хөдөлгөөний өрнөл болох 2 өдрийн ажил хаялтаар цэцэрлэг, сургуулийн захирал яг хоёр ангилалд хуваагдав. Нэг нь багшаа мэдэрдэг жинхэнэ удирдагч, жинхэнэ захирал бол нөгөө нь багшаа дарамталдаг, намдаа үйлчилдэг хуурмаг, долдой захирал юм.

Сургуулийн жинхэнэ удирдагч захирал нь аливаад зөв, төв хандаж чадаж байна. Захирлын алба хашиж байгаагийнхааа хувьд дээд шатны байгууллагын болхи шийдвэрийг хүндэтгэсэн дүрийг цаанаа үзүүлж, наанаа багшийгаа их хайрлаж байх. Тэр тэднийгээ мэдэрдэг шигээ тэднийхээ энэ чухал тэмцлийг мэдэрч, цаагуураа дэмжиж, наагуураа ажил хаях мэдэгдлийг нь авч байхдаа дэмжихгүй дүр авирыг гаргаж зогсдог. Сургуулийн жинхэнэ захирал ийм төв, зөв авир, шийдлээрээ тэмцэж явахад нь багш нартаа тэвэнгээр тусалж чадаж байна. Түүний энэ тусыг түүх ч мартахгүй, түмэн ч мартахгүй. Учир нь тэр тэмцэж яваад тэвэнгээр тусалж чадсан юм.

Долдой захирал нь бол харин ёстой энэ үед үнэнхүү долдойтож өглөө дөө. Аргагүй биз дээ, долдой юм чинь.

Тэр албан эсэх нь их тодорхойгүй, ер нь, албан бичгийн жаягаар бол албан биш болох нь илт мэдэгдэл гэгчийг уншиж сүрчигнэж дөвчигнөн долдойдоно. Хууль бус хурал зарлаж, багшийн нарын хамтын шийдвэрийг үл хүндэтгэж, тэнэгтэж долдойв, бас. Тэгээд бүр тэдний шийдвэрийг хар хүчээр буцааж, харанхуй шөнөөр хүүхэд бүрийг сэрээсэн утас цохиулж долдойтов. Эцэст нь сургуулийнхаа нийт багш нараа эрх ашгаасаа урвагч, шарвагч, долдой болгож тэднийг мэргэжлийн бүлийн доог, тохуу болгов. Долдой захирлын долдой нар гээд л мэргэжлийн бүл нь тэднийг хажаад байна, хажууд. Хажууд нь бас хүүхэд, сурагч хүртэл шоглоод байна, шоолоод байна, долдой нарыг.
Долдой захирал хамт олноо ингэж өөр шиг долдой болгов, доог болгов. Долдой тэмцэж яваад нь тэвэнгээр тусалж чадсангүй. Долдой харин тэнхээтэй гэгдэх олигархиудад тэмээгээр тусалж чадлаа.
Гэвч долдойн үйл бараан тул ирээдүй нь харин баргар. Учир нь тэр мэргэжлийн бүлийнхээ язгуур эрх ашиг, язгуур сонирхлооос тэмцэж явахад нь урвасан, шарвасан. Тэр долдой багшаа мэдэрдэггүй, намчирхаж төвчигнөдөг намаар томилогдсон байх долдой. Ийм долдой захиралд нартад ганцхан нандин албыг тээгч багшийн эгнээнд байх орон зай ч үгүй , ёс зүй ч үгүй.

Долдой захирал багшийн бүлээс зайлна аа. Ийм цаг тун удахгүй.

Долдой захирлын ирээдүй ийм л баргар, бараан.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Энэ ажил хаялтын үнэн хохирогч нь хэн бэ?

Энэ ажил хаялтын үнэн хохирогч нь хэн бэ?

Энэ ажил хаялтын хохирогч нь багшийг ядууруулах он удаан жилийн харалган бодлогыг санаатай явуулсан эрх баригчид лав л биш.

Мөн "багшийг хөдөлмөрийн нөхцлөөр хангаж амжиргаанд нь хүрэлцэх цалин өгнө" гэж хөдөлмөрийн гэрээ байгуулсан захирал мэдээж бас хохирогч биш. Мөн МҮЭ бас биш.

Харин 2 өдрийн сурах боломжоо алдсан сурагч үнэн хохирогч мөн.

Бас 2 өдөр цалингүй ажлын байранд түр суулт хийхдээ түмэн дарамтыг тээж үлдсэн багш бас нэгэн үнэн хохирогч нь мөн.

Тэгэхээр хэн нь эхэлж шүүхэд хандвал онох вэ?

Хохирогч нь уу, Хохируулагч нь уу?

Юманд учир, суманд занги байдаг.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Tuesday, September 19, 2017

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын тэмцлийн тушаа

Багш нарын цалин нэмүүлэх үйлс, хөдөлгөөн, тэмцэлд чөдөр олон бий. Энэ чөдрийн  бодит нэгэн тушаа нь эзэн биш, засаг биш, харин шар үйлдвэрчний эвлэл юм.

Яг ажиллах гэхээр түүнд бүтэц ч байхгүй. Яг ажиллах гэхээр тэр үүрэг ч хүлээдэггүй. Харин "хууль бус" гэх мэтээр ядарсан багш нарыг янз бүрээр айлгадаг, гурван талт хэлэлцээ гэгчээр эзэд, ноёдтой хувилддаг,хулхиддаг, сөрөг мэдээлэл явуулдаг. Энэ бүхнийг одоо өрнөж буй үйлсийн хэсэг болж буй олон багшийн бодит тохиолдол, гомдлоор гэрчилж болно. Энэ цагийн багшийн их ядуурал, өрний гинж өөрөө бас үүнийг гэрчилнэ.

Ингэж их шарласан атлаа багшийн татвараар тэр 100 жил болгочихсон байх. Энэ хугацаанд багш нар тун их ядуурч, боловсрол туйлдаа хүрч дампуурсан, улс буруу хөгжлийн золиос болсон байх. Гэтэл тэр харин ой бүрээр багш биш харин бөх, дарга баярлуулж, багшийг шагналд донтуулах үйлсэд хувь нэмэр оруулсаар гунхаж явах. Ийм үйлдвэрчнийг түүхэнд шар эвлэл гэдэг.

Монголын багш нарт одоо ийм шар эвлэл биш, багшийн тэмцлийн тушаа бүр биш, харин тэдний язгуур эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг, багшдаа үнэн үйлчилдэг нэгдэл хэрэгтэй болжээ. Багшийн төлөө ажилдаг, багшаа баярлуулдаг, багшдаа тусалдаг, багшаа хайрладаг үлгэр нэгэн нэгдэл л хэрэгтэй болжээ.

Цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийн үнэн ийм нэгдлээр бид монголоо эхлээд зөв, төв засна.Дараа нь бид дэлхий зөв, төв дэвжихэд нэмэр болж чадна.

Багшийн тэмцлийн чөдөр чөтгөр, тушаа шулам бүхнээс салж, эгэл эрхэм, эрхэм эгэл багшаар хүн бүрийн замыг гэрэлтүүлэх үйлсээрээ Монголоо гоёьё. Монголоо аваръя.

Монголын гоёл  эх үүсвэр нь их тодорхойгүй олон давхар барилга биш; хулгай, луйвар биш; хөлсөөрөө олоогүй хөрөнгө биш; олигархи төр засаг биш харин нүдэндээ галтай,нүүрэндээ цогтой, сэтгэлдээ хөгтэй, дуундаа өнгөтэй, биедээ жавхаатай монгол хүн мөн.

Ийм монгол хүнийг гагцхүү багшаар бүтээнэ.

Багш нарын цалингаа нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн язгуур утга ч  чухамдаа үүнд л оршиж байгаа юм.

Ийм гүн утгатай багшийн энэ тэмцлийн чөдөр, тушаа бүхэн одог. Харин түүнийг дэмжигч, хувь нэмэр бологч, хөтлөгч, хөглөгч бүхэн оршиг.

Ц. Лувсандорж
2017 оны 9 дүгээр 20-ны өдөр

Monday, September 18, 2017

Багш нарын ажлын хаялт жам ёсны үйл мөн

Багш нарын ажлын хаялт жам ёсны үйл мөн


Багш нар язгуур эрх ашгийнхаа төлөө тэмцэж байна. Энэ тэмцлийг хууль бус гэж хийрхийн оронд монголоор дүүрэн болсон жам ёсны бус зүйлийнхээ хууль бусыг нь шинжвэл яасийм.

Төрийн албыг тэрбумжуулсан бичлэг хууль ёсных бус уу?

Татвараас зайлсхийж эх орондоо биш харь улсад их хэмжээний мөнгө хадгалагддаг нь хууль ёсных бус уу?

Багш нарын сонгогдох эрхийг хорьсон хуулийн зохицуулалт нь хууль ёсных бус уу?

Авилга хууль ёсных бус уу?

Намчирхал хууль ёсных бус уу?

Түмэн олныг ард болгох, ядуу болгох бодлого жам ёсных бус уу?

Өөрийн биш харин өрөөлийг хүүхдээр өвлийн хүйтэнд нүдийг нь царцаатал хурдан морь унуулдаг нь жам ёсных бус уу?

Хүний үрийг архичин Шаалуу болгодог архины үйлдвэржилт жам ёсных бус уу?

Энэ мэт монголоор дүүрэн жам ёсны бус зүйл байна ш дээ. Энэ бүхний дэргэд шударга ёс, амжиргааныхаа баталгаа болсон цалингаа нэмүүлэх жам ёсны шаардлагыг үл тоосон эрх баригчдад "багш мэргэжил нийгэмд ийм л хэрэгтэй" гэснийг мэдрүүлж буй багш нарын ажил хаялт, түр суулт нь харин ч жам ёсны үйл мөн.

Тэвчээрт хязгаар байдаг. Багш нарын энэ шударга ёсны тэмцэл үүнийг дахин нотолж байна.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Sunday, September 17, 2017

Онцгой сорилын нэгэн дурсамж

Онцгой сорилын нэгэн дурсамж

Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн нийт багш нар мэргэжлийн бүлийн хурлаа хийж 2017 оны 9 дүгээр сарын 21, 26-ны өдрийн сануулга ажил хаялтад оролцох эсэхээ олонхийн саналаараа шийдэх өдөр юм. Олонхи зөвшөөрсөн тохиолдолд хурлын шийдвэрээ захиралдаа мэдэгдэнэ. Тэгээд л тухайн өдрүүдэд "багшийн цалинг 1,6 саяд" хүргэх шаардлагыг үл тоодог эрх мэдэлтэнд энэ шаардлагын дор эв нэгдэлтэй, цул, бүхэл байгаагаа харуулж ажил хаялт, ажлын байранд суулт хийх тэмцэлд өөрсдийнхөө төлөө өөрсдөө хувь нэмрээ оруулах түүхэн үйлсийн гэрч өөрсдөө болох юм. 

Ийм онцгой сорилын өдрүүдэд би залуу насны нэгэн дурсамж, сургамжаа энэ сийрүүлж байна.
Би 1995 оны багшийн нарын цалин нэмүүлэх хөдөлгөөнийг дэмжиж УБИС (тэр үеийн нэрээр)-д багш нарын ажилт хаялтад нэгдэх хурлыг зохион байгуулж байлаа. Тэр үед юм энгийн байж. Би залуу байж.

Залуу байхад тэмүүлэлтэй байдаг. Өглөө ажилдаа ирээд, цаас авч "Багш нарын ажил хаялтанд бид оролцоно, ажлаа хаяхаа мэдэгдэж байна" гэсэн утга бүхий зүйл бичээд, хичээл хийж байгаа багш нараар явж, дэмжих эсэхийг асууж гарын үсгийг нь зуруулж захиралдаа өгч байсныг санаж байна.

Тэгэхэд цахим боломж бидэнд байсангүй. Сургуулийнхаа зохицуулагч хийж, хоёр тийш нь мэдээлэл дамжуулж их гүйж байж билээ...Тэгэхэд тэнд миний хийж буйд дуртай ч нь байсан, их дургүй ч нь бас байв. Хамгийн гол нь, би энэ үйлийг бусдад таалагдах, бас үл таалагдах гэж хийгээгүй юм. Зүгээр л сэтгэлийн дуудлагаар хийсэн юм.

Ингэж тэмцсэн 1995 оны тэр тэмцлийн дүнд цалин ч нэмэгдэж ч гавьсангүй. Харин би УБИС-ийн тэнхмийн эрхлэгч ажлаа "Би ингэж амьдрахгүй" гэсэн шүү юм хэлээд өөрөө ажлаа өгч байж билээ.

Тэгээд барилгын нэгэн компанид тоосго өрж, оройгоор англи хэл сурч, бас англи хэлний багш, математикийн сургалт явуулах зэрэг янз бүрийн ажил хийж, амь зууж байв.

Ингэж зүтгэсний эцэст Японы Засгийн газрын тэтгэлэг авч байж билээ. Эрсдэл үгүйд өгөөж үгүй гэдгийг би амьдралаараа ингэж л мэдэрсэн юм.

Би эрсдлээ одоо ч хийсээр л байна. 2017 оны багшийн нарын шударга ёсны төлөө, багш мэргэжлээ олигархийн савраас салгах энэ тэмцлийг би багш бэлтгэдэг сургуулийн багш болохынхоо хувьд ч, бас иргэн болохын ч хувьд дэмжиж байна... Үүний төлөө эрсдэл үүрсээр л явна...Учир нь, би "эрсдэлгүй өгөөж гэж байхгүй" гэдэгт итгэдэг юм.

Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 

Friday, September 15, 2017

Том эрсдэл том өгөөж

Том эрсдэл том өгөөж

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Пүрэв гариг, мөн энэ оны 9 дүгээр 26-ны өдрийн Мягмар гаригт хийх ажилт хаялт бол "багшгүй байвал нийгэм ямар байна даа" гэдгийг сануулах төдий л үйл, их үйлсийн өрнөлийн эхлэл төдий л зүйл.

Сануулга авахгүй бол хугацаагүй болно. Дүнд нь энэ улс багшгүй улс болно. Багш үгүйрсэн нийгэмд товчхон хэлбэл, харанхуй, бурангуй л байдаг. Харанхуй, бурангуй бол нийгмийн аймшиг, засгийн гутамшиг, түмний гуниг.

Ийм учраас дайн дажинтай улс орон хүртэл багшаа ядууруулдаггүй. Учир нь, багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардаг.

Үүнийг ухаантай нь мэдэрдэг, уршиггүй нь харин мартдаг. Уршиггүйд хэлээр биш харин ажилт хаялтаар...

Ажилт хаялт том эрсдэл. Гэвч эрсдэл үгүйд өгөөж үгүй.

Том эрсдэл иймд том өгөөж мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Энэ МҮОНТ, ер нь, байгаа юу?

Энэ МҮОНТ, ер нь, байгаа юу?

Хэрэв тэр байгаа бол түүний өнөөгийн удирдлагад "багш нар цагаан цаас биш" гэдгийг хүргэмээр байна. Багш "цагаан цаас" биш шүү.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ихэд талархснаа ингэж хэлжээ.

"Монголын багш нарын үнэн бодит мэдээллийг эхэлсэн цагаас нь дэмжиж ирсэн мэдээ мн сайтын хамт олон болон сайхан сэтгэлт сэтгүүлч дүүдээ ажлын өндөр амжилт хүсье.Мөн багш бидэнд харамгүй сайхан сэтгэлээр хандаж байгаа ТВ-9 тв,МОНГОЛ HD тв,ETB болон бусад тв сайтын хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлэхийн ялдамд багшаар заалгаж явснаа мартаагүй,багш мэргэжлийг хүндэтгэсэн эрхэм сэтгүүлч дүү нартаа үргэлж үнэний талд зогсож цагаан замтай бардам өөдрөг явахыг 40 гаруй мянган багш нар болон тэдний гэр бүл ах дүү шавь нарынх нь өмнөөс талархан ерөөж, та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан бүхэн нэгдэн нийлж монголын ард түмэн бид эх орондоо аз жаргалтай сайхан амьдрах цаг айсуй.БИД ХАМТДАА УЛАМ ОЛУУЛАА БОЛЖ БАЙНА.АМЖИЛТ БҮХЭН ОЙРХОН ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ. 2017-09-15"

Гэтэл түүний энэ талархалд МҮОНТ, ерөөсөө, дурдагдаагүй байх юм. МҮОНТ гэх энэ телевиз ер нь ажиллаж байгаа юу? Байгаа юу?

Түмний татвар, төсвөөр ажиллаж байдаг түмэн олны гэх энэ мэдээллийн хэрэгслэл уг нь багш нарын шударга шаардлагыг нууж дардаггүй, харин "ТВ-9 тв,МОНГОЛ HD тв,ETB болон бусад тв сайт"-ээс илүү ихээр дэмжиж мэдээллийг олон нийтэд нээлттэй, бодитой хүргэж баймаарсан, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй, ардчилсан монголд.

Гэтэл МҮОНТ үндэсний хэмжээнд өрнөж буй багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг лав л сар гаруй хугацаанд огт мэдэрсэнгүй, ерөөсөө, мэдээлсэнгүй. Хэрэв байгаа бол энэ байгууллагын өнөөгийн цагийн удирдлагууд үзэгчдээсээ ич.Хаалтын гэрээ хийчихсэн бол түүнээсээ бас ич. Бусад хэвлэл мэдээллийнхнээсээ бол бүр ч их ич.

МҮОНТ-ын өнөөгийн удирдлага "ард түмэн цагаан цаас" гэж долдойдож байдаг шигээ багш нарыг "цагаан цаас" гэж бодож байгаа бол их эндүүрэл шүү.

Сэхээтэн баас ч биш. Сэхээтэн "цагаан цаас" ч биш.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Thursday, September 14, 2017

Хоёр сорилын нэг өдөр

Хоёр сорилын нэг өдөр

Өнөөдөр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр юм. Энэ өдрийг орчлонгийн хүрдээр харвал нар мандаж, сар жаргасан он цагийн байдаг л нэг эргэлт, байдаг л нэг мөч юм. Гэвч энэ өдрийг, харин, ганцхан багшийн цалин нэмүүлэх тухай ганцхан постоор бүх багш нар түүхэнд анх удаа нэг цул, нэг бүхэл болж нэгдэж өндийсөн монголын багш нарын язгуур эрх ашгаа хамгаалах, багш мэргэжлээ олигархийн савраас салгах хөдөлгөөн, тэмцлийн эхлэлээс тоолбол 1 сар, 5 хоногийн босго мөч, бага хугацаа, их ажил, бодит ололт юм.

Энэ өдөр эрх баригчдаас бид багш мэргэжлийг шавар шавхаатай хутгахгүйгээр тээж явж, ажиллаж амьдрахад шаардагдах амжиргааны наад захын хэрэгцээг хангах төдийд л хэрэгтэй 1,6 сая төгрөгийг ажлын хөлс, цалин болгон нэхсэн шударга шаардлагынхаа хариуг эрх баригчдаас авах өдөр юм.

Энэ өдөр, ийм учраас, эрх баригч, тэр тусмаа БСШУС-ын яам салбарынхаа цөм болсон багшаа цаасан малгайг өмсгөж хөөргөдөг, хуурдаг, доромжилдог, шагналд донтуулдаг бусармаг авир, бохир хандлага, буруу бодлого орхисноо хариулж, харин багшийнхаа язгуур их эрх ашиг, язгуур сонирхлыг эрхэмлэн хүндэтгэдэг болсноо; багшгүй нийгмийн аймаарыг гүн ухаарснаа; багшийн төлөө "за" гэж хэлдэг чаддаг болсноо; тэдний төлөө ажилладаг болж өөрчлөгдснөө нийт багш нарт, нийгмийн бүлгүүдэд бодит үйл, бодит тоо, шийдлээр таниулж чадах эсэхийн сорилын өдөр юм.

Энэ  сорил нь, эцэстээ, эрх баригчдын хувьд монголын багш, сэхээтнийг дарлах, доройтуулах, дордуулах, ард болгох олигархи бодлого зогсоож, монголыг зөв хөгжилд хөтлөж чадах эсэхээ түмэнд тод хариулах  том сорил, хүнд сорил болох нь мэдээж.

Энэ өдөр мөн багш бидний хувьд мөн цалингаа дор хаяж 1,6 сая төгрөг болгох, цаашилбал, 3500$ болгох шударга шаардлагынхаа төлөө багш нар нэг, цул, бүхэл болж хөдөлсөн, тэмцсэн энэ тэмцэл, хөдөлгөөнд улам гүн нягтарч "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" байж, онцгой асуудлыг онц их хурлаараа онцгой цохилт, онцгой хурд, онцгой зохион байгуулалт, онцгой алхмаар шийдэж, шийдвэрээ улс орон даяараа "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" гэсэн зарчмаар онцгой хэрэгжүүлэх, улмаар тэмцлээ эрчимжүүлэхийн төлөөх цул болж нэгснээ бодит үйлээр тод, онцгой харуулах  сорилын өдөр бас мөн.

Хоёр сорилын энэ нэг өдөр, иймд, бас түүхэн өдөр, цэнэтэй мөч мөн.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Wednesday, September 13, 2017

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Эрх баригчдын хадуурал, яамны тохуурхал

Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авах шаардлагыг багш нар 2 удаа эрх баригчдад хүргүүлсэнг бид ч бүгд мэдэж байгаа. Эрх баригч та нар бас мэдэж байгаа.

Шаардлагынхаа хариуг багш нар бид ч их хүлээж байна. Та нар ч бас хариуг бидэнд өгөхөөр тэсэн ядан хүлээж байгаа байх.

Багш нар эдгээр шаардлагаараа багшийн цалинг 1,6 сая төгрөг болгохыг л шаардсан шүү. Эрх баригчид үүнд л хариулах ёстой юм. Гэтэл тэд хадуурч, хаа хамаагүй зарчим, чиглэл ярьж эндүүрч, халуурч, андуурч байна. Тохуурхаж байна. Бидний шаардлага- асуултад хариул, асуудлыг шийд.

БСШУС-ын яамны тэр чиглэл, зарчим гэгч нь цагаа олоогүй, ажлаа хийдэггүй явж ирснээ тод харуулсан тэдний увайгүй нэгэн үйлдэл байна. Нөгөө талаас, энэ нь зүгээр л гол асуудлаас бултах гэсэн, багш нарын анхаарлыг сарниулах гэсэн, хуурах гэсэн эрх баригчдын бас нэг ээлжит тохуурхал, бас нэг ээлжит увайгүй үйлдэл байна.

Багш нар 27 жил зөөлнөөр хэлбэл, хууртсан, хатуугаар хэлбэл, доромжлуулсан.Дүнд нь эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН,АН-ын "дарга" анги та нараас өөр хэн ч хожоогүй. Харин боловсрол дампуурсан, багш ядуурсан, яам наманцараар дүүрсэн, нийгэм бурангуй ёс, мунхаглал, дэмийрлийн харанхуй мананд орж манарсан.

Нийгмийн сэхээтэн бүл; монголын ажилчин ангийн цөм болсон багш нарт одоо бодитод мэдрэмжид суурилсан үнэн ухаарал бий болчихсон байна. Тэд цалингаа нэмүүлэх, багш мэргэжлээ аврах энэ хөдөлгөөн, тэмцэлд өрний гинжнээс өөр алдах зүйл үгүй нөхцөлд байна. Багш нар цалингаа бодитой тоо хэлж, нэмэхийг шаардаж байна. Тэр нь 1,6 сая төгрөг юм.
Үүнийг л багш нар шаардаад байгаа юм. Зарчим, чиглэл гэгч ерөнхий ийм нэг цаасыг тэд харин шаардаагүй шүү. Ер нь иймэрхүү хэвлээд, хэлээд, хаядаг, мартдаг, хийрхлийн цаас хаа сайгүй л элбэг байдаг болсон шүү, хийрхлийн он жилүүдэд.

Эрх баригчид асуултанд хариулж асуудлыг шийдэхийн оронд хадуураад байна; эндүүрээд байна; дүлийрээд байна;тохуурхаад байна.

Багш нараар ингэж тохуурхаж байхын оронд тэдний шаардлагад хариу өг. Асуултад хариул. Асуудлыг шийд. Харин багш нараа хуурах гэсэн увайгүй, цагаа олоогүй зарчим, чиглэл ярьсан энэ тохуурхлаа зогсоо. Ажлаа ер нь цаг цагт нь үнэн хийж бай.

Тохуурхалд ч бас хязгаар бий. Тэвчээрт ч бас төгсгөл бий.

Эрх баригчид асуултад хариулж сур. Шаардлагад хариу өгч сур.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 14-ий өдөр

Saturday, September 9, 2017

Багш нарын шаардлага, тэмцэл нийтийнх болчих вий

Багш нарын  шаардлага, тэмцэл нийтийнх болчих вий

Багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөний үүсэл, өрнөлийн дунд явахад олон зүйлийг олж мэдэрлээ. Хоёрыг энд сийрүүлэв.

Нэг. Энэ хөдөлгөөнийг өрнүүлэгч багш нар дотооддоо нэг цул, нэг бүхэл болсон байна лаа. Энэ нь дийлэшгүй хүч гэсэн үг. Өмнө боловсролын салбарын үндсэн ажилтан багш нар ингэж бүхэл, цул болж байсныг би лав санахгүй байна.

Хоёр. Энэ хөдөлгөөн нь "хийсэндээ таарсан цалин хөлс авдаг" байхыг шаардаж байгаагаараа хөдөлмөрөөрөө, хөлсөөрөө амьдардаг "ажилчин" анги, бас нийгэмд шударга ёсыг хий хийрхдэг бус харин түүнийг амьдралынхаа бодит үнэт зүйл болгон тэмцдэг, тээдэг шударга ёсны хөдөлгөөнийхөнд ч таалагдаж эхэлж байгаа нь багшийн энэ хөдөлгөөн нь дотоод төдийгүй бас өөрийнхөө гадаад хэсэгтэй нэг цул, нэг бүхэл болж байна.

Ингэснээр эцэстээ багш нарын "хийсэндээ таарсан цалин хөлс" авах энэ тэмцэл нь ерөөсөө, нийгэмд хөдөлмөрлөж, хөлсөөрөө амьдарч буй бүх хэсгийн нэгдмэл, бүхэл шаардлага болж хувирч байна.

Монголын ажилчин ангийн цөм болсон багш нарын энэ тэмцэл, шаардлагыг өмнө шигээ үл тоож үл болох нээ. Энэ тэмцэл, хөдөлгөөн дотоод хийгээд гадаад нэгслээрээ өмнөхөө шигээ биш байна. Энэ нь сэхээтний хувьсгалын очийг үсэргэчих гээд байна. Тохироо нь бүрдчих гээд байна.

Монголын ажилчин ангийн цөм болсон багш нар, сэхээтнүүд энэ тэмцлээс "өрний гинжнээс өөр алдах зүй үгүй" болчихсон нийгмийн нөхцөл байдалд ирчихээд байна. Үүнийг ном сударт хувьсгалын тохироо гэдэг бил үү!

Багш нарын "хийсэндээ таарсан цалин хөлс авах" энэ тэмцэл хөдөлгөөн хөлсөөрөө хөлсөө урсган хөдөлмөрлөж амьдардаг нийгмийн бүх бүлийн нэгдмэл шаардлага болж өрнөж мэдэх нь дээ.

Багшийн цалин нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцэл иймд нийгэмд шударга ёсыг бодитой тогтоохын төлөө нийтийн тэмцэл, хөдөлгөөн болж өрнөж мэдэх нь дээ.

Энэ байдлыг эрх мэдэлтнүүд онцгой анхаарч сэхээтний энэ шаардлагыг тусгаж өөрсдийгөө өөрчлөх нийгмийн зайлшгүй байдал бий болсон байна.

Монголын сэхээтэн хэсэг багш нарыг өмнөх шигээ боол, зарц мэтээр биш харин энэ цагийн монголын ажилчин ангийн цөм гэдгээр ухаарч, тэдний шаардлагыг биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

Эх үүсвэр дутаагүй. Харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.

Эс ингэвээс сэхээтний хувьсгалын оч эндээс үсэрчих гээд байна. Ер нь үсэрч байна.


Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Thursday, September 7, 2017

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Багшийн төлөө "За" гэдэг шинжлэх ухаанч засаг л ирээсэй

Зайлсан нь багшийн төлөө хэзээч "За" гэдэггүй, харин "тэрбумын" хэлтэрхий юм шиг томилгоог байнга хийхэд бол байнга "За, за" гэдэг засаг байсан.

Багш нарт болохоор шал дүлүү, завхай, завхрал, хэрүүлийн төлөө бол огт дүлий биш, ходоон, хоолон, хоосон засаг байсан.

Их хурлын энэ шийдвэр иймд буруу биш, харин их зөв, төв шийдвэр байв. Учир нь бидэнд дүлий засаг хэзээ ч хэрэггүй. Учир нь бидэнд өрөөлийн төлөө бус харин өөрсдийнхөө төлөө л алийгаа алдан гүйдэг засаг бүр ч хэрэггүй. Ийм хэрэггүйн жишээ нь энэ зайлсан засаг байв.

Харин бидэнд өрөөлийн төлөө, улсынхаа төлөө, багшийнхаа төлөө "За, за" гээд л гүйгээд байдаг, ажиллаад байдаг ажил хэрэгч засаг л их хэрэгтэй байна.

Ийм засаг ийм л шинжтэй.

-Данхар бүтэцгүй,

-Давхар дээлгүй,

-Утгагүй олон туслах ажилтангүй,

-Үндсэн ажлыг туслахаас нь ялгах, түүнийг бодитой өртөгжүүлэх мэдлэг чадвартай,

- Нийгмийн тархи болсон боловсролыг дампуурлаас гаргах үзэлтэй,

-Боловсролын зүрх нь болсон багшийг ядуурлаас аврах аргатай,

-Багш мэргэжлийг мэргэжил бүрийн эх, мэргэжил бүрээс их гэдгийг ухаарсан ухааралтай,

-Шилийнх биш харин шинжлэх ухаанч арга барилтай.


Ийм шинжийг бүрдүүлбэл тэр засаг шинжлэх ухаанч засаг, түмний засаг, сайн засаг байх юм.
Ирэх нь ийм л шинжлэх ухаанч засаг, сайн засаг байгаасай.

Зайлсан нь мэдээж, дүлий байсан, шилийнх байсан.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Tuesday, September 5, 2017

Багшийн нарын тэмцлийн өдөр

Багшийн нарын тэмцлийн өдөр


Бидний "Багш нарын баярын өдөр" гээд хийрхээд байдаг өдөр угтаа "Багшийн нарын тэмцлийн өдөр" юм шүү дээ. "Багш нарыг өөрсдийнхөө төлөө, мэргэжлийн төлөө тэмцэхчих вий дээ" гэсэн шиг энэ өдрийг "тэмцлийн биш" харин "шагнал"-ын өдөр болгоод удав.

Мянга мянгаар шагнаж, уралдуулаад л. Энгэрт нь медаль зүүж өгөөд л. Бид хөөрөөд л. Гэтэл үнэндээ, тэр шагналд багшийн ахуй амьдралд нөлөө, дэм болоод байгаа зүйл огт байхгүй байдаг. Ер нь, шагнал авах, өгөхөд учир бас бий. Нэгэн болсон явдлыг жишээ болгон та бүхэнд хуваалцаж байна.

Тээр жил би ханаараа дүүрэн одон медальтай атлаа сургуулийнхаа хажуугийн жижиг байрыг хөлслөн ядуу тарчигхан амьдарч буй нэг багш найзындаа очиж билээ. Нэг ангийн юм болохоор дэмий жаахан хөөрч байгаад түүнд шууд ингэж хэлэв.

"За, найз минь одоо энэ шагналаа боль. Энэ шагнал тань бүхэл бүтэн хана дүүрсэн байна ш дээ. Энэ солиорол шүү. Үүнийгээ боль. Найз минь, амьдралыг хөрөнгөний нийгмийнх нь утгаар бодитой хар. Хөрөнгөтөн нийгэмд энэ медаль, шагнал, хавтас чамд ерөөсөө туслахгүй, за. Харин цалин тань л нэмэр болно... Найз минь, яг одооноос, шагнуулж хууртахаас боль. Ухаар. Шагналын донгоо зогсоо...."

Ингэж хэлэхэд найз маань надад нилээд дургүйцэж "Чи шагнуулаагүй болохоор л ингэж байгаа юм" гээд авч өгч байж билээ. Энэ яриа тэгэсхийгээд өндөрлөв.

Харин дараа уулзахад надад тэр найз маань "Их баярласнаа" хэлээд "Би хууртаж, бусдад ашиглагдаж явсан байна лаа" гээд "Байртай болсон, машинтай болсноо" хэлэв. Түүний ийнхүү ярьж байхад нүдэнд нь нулимс хурсан байж билээ.(Тэр гэхдээ багшийн цалингаар биш, харин сургалтын бизнесээр хөлжичихсэн байв).

Багшийн нарын тэмцлийн өдрийг яг Хойд Солонгосын удирдлагууд шиг "баяр, шагналын өдөр" болгон хуурсан энэ хууртал, хулхидалтыг миний муу тэр найз шиг одоо нэг ухаарч, ухаж үзэхэд илүүдэхгүй мэт санагдана, багш нараа. Ер нь эргэцүүлээч, багш нараа. Яахав, шагнал өгнө гээд байвал авна л биз.

Гэхдээ энэ удаагийн багшийн нарын тэмцлийн өдрийг жинхэнэ утгаар нь багшийн цалинг нэмүүлэх тэмцлийн өдөр болгох нь "хэдэн зуун одон, медалаар шагнуулахаас" илүү утга төгөлдөр хэрэг мөн.

Багш нар маань дор дороо үүнийг нэг тунгаан эргэцүүлнэ биз ээ.

Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!



Сэхээтний хувьсгалын оч үсрэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш мэргэжлээ аврах энэ тэмцэл хөдөлгөөн бүр нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтлоос аврах; улс, төрөө авилгалын хар манангаас салгах, Монголоо зөв хөгжилд хөтлөх сэхээтний хувьсгалын очийг үсэргэх вий дээ! Тэсрэх вий дээ!


Багш нар олон жил тэслээ, тэвчлээ. Тэд их дарлагдлаа. Дорд үзэгдлээ. Тэвчээр алдагдлаа. Тэд ажлаа бодитой үнэлүүлж бодит цалин авахаар хөдөлж эхэллээ. Тэмцэж эхэллээ. Олигархиуд тэдний багш мэргэжлээ аврах энэ тэмцлийг харин их тохуурсан янзтай харж байна. Тохуурхан ярьж байна. Тохуурхлыг өрөвч зөөлнөөр бус харин хатуухан хатуурхлаар хариулах хэрэгтэй. Эрх зүйн орчингоо сайн бүрдүүл. Тэгээд нэг мэдрүүлсэн шиг мэдрүүл. Ухааруулах гэж одоо цаг алдах хэрэгггүй. Харин зүгээр л мэдрүүл.


Энэ тэмцэл нь салбараа доройтлын хар ангалаас, улсаа дампуурлын хар нүхнээс татаж гаргах их үйлсийн эхлэл мөн.  "Цалин нэмүүлэх хөдөлгөөнөөр ингэж нэгдэж эхлүүлсэн энэ цагийн 35000 багшийн энэ үйлс Монголын зөв хөгжлийн эхлэл байсан" гэж түүхэнд бичигдэх нь харин гарцаагүй.


Энэ тэмцэл үр дүнгүй болбол энэ улс багшгүй нийгэм болно. Ийм нийгэмд баар олширч номын санг эзгүйрч, соёл иргэншил үгүйрсэн байдаг. Энэ нь улс сөхөрч сөнөхийн язгуур шинж мөн.


Сөхрөх үү, Босох уу? Сөнөх үү, Сэхэх үү?


Ийм байдалд энэ улс ирчихээд байгаа нь багш, сэхээтний энэ ядуурлаас их харагдана. Авилгалаас илт ажиглагдана. Мулгуй, тэнэглэл газар авснаас тод нотлогдоно.


Улс нийгмийг уруудуулж учруулсан энэ аюулыг сэхээрсэн, мэдэрсэн багш сэхээтний энэ өндийлт манай улсыг зөв хөгжилд хүргэх маш чухал эгшин мөн. Энэ нь улс,нийгмээ бурангуйн хар дэглэмээс ангижруулах их үйлсийн эхлэл, сэхээтний хувьсгалын оч болж байна.


Иймд энэ эгшинг их гамнаж хэрэгтэй. Энэ мөчийг зөв залж ашиглах хэрэгтэй. Үүний төлөө нэг, цул, бүхэл болох хэрэгтэй.


Ингэж бүхэлжиж чадвал энэ тэмцлийг дийлэх хүч үгүй. Үүнийг хүн төрөлхтний түмэн түүх харуулдаг, хувьсгалын буман үүх нотолдог.

Багш нарын “багш мэргэжлээ аврах” гэсэн энэ хөдөлгөөн, тэмцэл улс нийгмээ ёс зүй, ёс суртахууны ялзрал, доройтол, дампуурлаас салгах сэхээтний хувьсгалын оч болж үсрэх вий дээ. Тэсрэх вий дээ.


Ц.Лувсандорж


2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Friday, September 1, 2017

Зүгээр л мэдрүүл

Зүгээр л мэдрүүл


Хүн мэдэрч  байж ухаарч байдаг. Гэтэл багш нар маань ухааруулж мэдрүүлэх гээд л, уучилж, гамнаад л өөрсдийгөө ядартал, ядууртал илээсэн байх юм.

Ихэнх хүн амиа бодогч байдаг. Багшид хайртай хүүхдээ өгөөд явахдаа энэ багш энэ олон хүүхэдтэй өдөржин байхдаа мөн их ядардаг байхдаа гэж нэг удаа боловч боддог нь даанч цөөхөндөө, энэ нийгэмд.  Учир нь тэд мэдрээгүй байгаа юм. Тийм учраас "энэ нийгэмд багш мэргэжил их хэрэгтэй юм байна даа" гэж нийгмийн бүлгүүдэд мэдрүүлэх хэрэгтэй.

Тэдэнд ухааруулах гэж цаг алдах хэрэггүй. Ухааруулах гэж би гэхэд л хувьдаа 27 жил бичлээ. Худлаа гэвэл, http://undesniibolovsrol.blogspot.com - орж үз.

Ухааруулах гэж цаг алдах ерөөсөө хэрэггүй. Зүгээр л мэдрүүл. Учир нь мэдрэхээр тэд ухаарна. Багш нийгэмд ямар чухал үүрэгтэй юм вэ гээд л хашгиралдаад өгнө.

Одоо хашгирахгүй байгаа биз. Учир нь тэдний ихэнхи мэдрээгүй байгаа юм.

Тэгэхээр мэдрүүл. Зүгээр л мэдрүүл.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Багшийн цалинг 1,6 саяд хүргэх арга зам их энгийн

Эх үүсвэр дутаагүй, харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.

Бараг нэмэлт зардал гаргахгүй, үндсэн ажлыг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой өртөгжүүлээд, үндсэн бус ажлыг үндсэн бусаар бодит үнэлэх замаар багш нарт шаардаж буй үндсэн цалинг элбэгхээн өгч болно.

34 мянга хүрэхгүй л багшийн асуудал зөвхөн яригдаж байна. Сайд, яамны аппарат, бүтэлгүй, үр бүтээлгүй олон хэлтэс, дамжлагийнхан бүгд туслах ажилтанд хамрагдана.

Энэ хүмүүсийг гадаадад зугаалж явахад багш ажлаа хийж, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл хэвийн явагдаж л байдаг юм. Ийм ажил хийж буй хүн л нь үндсэн ажилтан, бусад нь туслах ажилтан байдаг.

Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа багасга. Үндсэн ажлыг бодитой өртөгжүүл.

2 хүнээр үндсэн ажил хийлгэхийн тулд манайд 8 туслах ажилтан бий болчихоод байна. Хувилан хэлбэл, үндсэн ажлыг хийдэг нь 20 хувь, хийрхдэг нь 80 хувь болчихоод байна. Уг нь эсрэг нь жам ёс юм. Үүнийг л боловсролын дампуурал гээд байгаа юм. Энэ дампуу байдал нь багшийг ядуурал хүргэж байна.

Үнэндээ, төсөвт онцын хүндрэлгүйгээр багшийн цалинг 1,6 сая буюу 650 орчим долларт элбэгхэн хүргэж болно.

Эсрэг тохиолдолд энэ улс багшгүй улс болно... Ийм улсад соёл иргэншил үгүй. Хурдан морь, хөлөрсөн бөх, уйлсан тамирчин харж огширсон гэх хачин сүрэг л бий болно. Баар олширч, номын сан эзгүйрнэ.

Тэгэхээр алийг нь сонгомоор байна. Алийг нь дэмжмээр байна.

Ц.Лувсандорж

2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр