Зүгээр л мэдрүүл
Хүн мэдэрч байж ухаарч байдаг. Гэтэл багш нар маань ухааруулж мэдрүүлэх гээд л, уучилж, гамнаад л өөрсдийгөө ядартал, ядууртал илээсэн байх юм.
Ихэнх хүн амиа бодогч байдаг. Багшид хайртай хүүхдээ өгөөд явахдаа энэ багш энэ олон хүүхэдтэй өдөржин байхдаа мөн их ядардаг байхдаа гэж нэг удаа боловч боддог нь даанч цөөхөндөө, энэ нийгэмд. Учир нь тэд мэдрээгүй байгаа юм. Тийм учраас "энэ нийгэмд багш мэргэжил их хэрэгтэй юм байна даа" гэж нийгмийн бүлгүүдэд мэдрүүлэх хэрэгтэй.
Тэдэнд ухааруулах гэж цаг алдах хэрэггүй. Ухааруулах гэж би гэхэд л хувьдаа 27 жил бичлээ. Худлаа гэвэл, http://undesniibolovsrol.blogspot.com - орж үз.
Ухааруулах гэж цаг алдах ерөөсөө хэрэггүй. Зүгээр л мэдрүүл. Учир нь мэдрэхээр тэд ухаарна. Багш нийгэмд ямар чухал үүрэгтэй юм вэ гээд л хашгиралдаад өгнө.
Одоо хашгирахгүй байгаа биз. Учир нь тэдний ихэнхи мэдрээгүй байгаа юм.
Тэгэхээр мэдрүүл. Зүгээр л мэдрүүл.
Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

No comments:
Post a Comment