Эх үүсвэр дутаагүй, харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.
Бараг нэмэлт зардал гаргахгүй, үндсэн ажлыг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар бодитой өртөгжүүлээд, үндсэн бус ажлыг үндсэн бусаар бодит үнэлэх замаар багш нарт шаардаж буй үндсэн цалинг элбэгхээн өгч болно.
34 мянга хүрэхгүй л багшийн асуудал зөвхөн яригдаж байна. Сайд, яамны
аппарат, бүтэлгүй, үр бүтээлгүй олон хэлтэс, дамжлагийнхан бүгд туслах
ажилтанд хамрагдана.
Энэ хүмүүсийг гадаадад зугаалж явахад багш ажлаа хийж, боловсролын үйлчилгээ, үйлдвэрлэл хэвийн явагдаж л байдаг юм. Ийм ажил хийж буй хүн л нь үндсэн ажилтан, бусад нь туслах ажилтан байдаг.
Данхар бүтцээ цэгцэл. Давхар дээлээ тайл. Туслах ажилтнаа багасга. Үндсэн ажлыг бодитой өртөгжүүл.
2 хүнээр үндсэн ажил хийлгэхийн тулд манайд 8 туслах ажилтан бий болчихоод байна. Хувилан хэлбэл, үндсэн ажлыг хийдэг нь 20 хувь, хийрхдэг нь 80 хувь болчихоод байна. Уг нь эсрэг нь жам ёс юм. Үүнийг л боловсролын дампуурал гээд байгаа юм. Энэ дампуу байдал нь багшийг ядуурал хүргэж байна.
Үнэндээ, төсөвт онцын хүндрэлгүйгээр багшийн цалинг 1,6 сая буюу 650 орчим долларт элбэгхэн хүргэж болно.
Эсрэг тохиолдолд энэ улс багшгүй улс болно... Ийм улсад соёл иргэншил үгүй. Хурдан морь, хөлөрсөн бөх, уйлсан тамирчин харж огширсон гэх хачин сүрэг л бий болно. Баар олширч, номын сан эзгүйрнэ.
Тэгэхээр алийг нь сонгомоор байна. Алийг нь дэмжмээр байна.
Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

No comments:
Post a Comment