Монголын нийт багш нар эвлэлдэн нэгдэж язгуур эрх ашгаа хамгаалахаар; багш мэргэжлээ олигархийн савраас салгахаар; багш мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээр, монголоо зөв хөгжилд хөтлөхөөр өрнүүлсэн тэдний жам ёсны үйл, тэмцэл, хөдөлгөөний өрнөл болох 2 өдрийн ажил хаялтаар цэцэрлэг, сургуулийн захирал яг хоёр ангилалд хуваагдав. Нэг нь багшаа мэдэрдэг жинхэнэ удирдагч, жинхэнэ захирал бол нөгөө нь багшаа дарамталдаг, намдаа үйлчилдэг хуурмаг, долдой захирал юм.
Сургуулийн жинхэнэ удирдагч захирал нь аливаад зөв, төв хандаж чадаж
байна. Захирлын алба хашиж байгаагийнхааа хувьд дээд шатны байгууллагын
болхи шийдвэрийг хүндэтгэсэн дүрийг цаанаа үзүүлж, наанаа багшийгаа их
хайрлаж байх. Тэр тэднийгээ мэдэрдэг шигээ тэднийхээ энэ чухал тэмцлийг
мэдэрч, цаагуураа дэмжиж, наагуураа ажил хаях мэдэгдлийг нь авч байхдаа
дэмжихгүй дүр авирыг гаргаж зогсдог. Сургуулийн жинхэнэ захирал ийм төв,
зөв авир, шийдлээрээ тэмцэж явахад нь багш нартаа тэвэнгээр тусалж
чадаж байна. Түүний энэ тусыг түүх ч мартахгүй, түмэн ч мартахгүй. Учир
нь тэр тэмцэж яваад тэвэнгээр тусалж чадсан юм.
Долдой захирал нь бол харин ёстой энэ үед үнэнхүү долдойтож өглөө дөө. Аргагүй биз дээ, долдой юм чинь.
Тэр албан эсэх нь их тодорхойгүй, ер нь, албан бичгийн жаягаар бол албан биш болох нь илт мэдэгдэл гэгчийг уншиж сүрчигнэж дөвчигнөн долдойдоно. Хууль бус хурал зарлаж, багшийн нарын хамтын шийдвэрийг үл хүндэтгэж, тэнэгтэж долдойв, бас. Тэгээд бүр тэдний шийдвэрийг хар хүчээр буцааж, харанхуй шөнөөр хүүхэд бүрийг сэрээсэн утас цохиулж долдойтов. Эцэст нь сургуулийнхаа нийт багш нараа эрх ашгаасаа урвагч, шарвагч, долдой болгож тэднийг мэргэжлийн бүлийн доог, тохуу болгов. Долдой захирлын долдой нар гээд л мэргэжлийн бүл нь тэднийг хажаад байна, хажууд. Хажууд нь бас хүүхэд, сурагч хүртэл шоглоод байна, шоолоод байна, долдой нарыг.
Долдой захирал хамт олноо ингэж өөр шиг долдой болгов, доог болгов. Долдой тэмцэж яваад нь тэвэнгээр тусалж чадсангүй. Долдой харин тэнхээтэй гэгдэх олигархиудад тэмээгээр тусалж чадлаа.
Гэвч долдойн үйл бараан тул ирээдүй нь харин баргар. Учир нь тэр мэргэжлийн бүлийнхээ язгуур эрх ашиг, язгуур сонирхлооос тэмцэж явахад нь урвасан, шарвасан. Тэр долдой багшаа мэдэрдэггүй, намчирхаж төвчигнөдөг намаар томилогдсон байх долдой. Ийм долдой захиралд нартад ганцхан нандин албыг тээгч багшийн эгнээнд байх орон зай ч үгүй , ёс зүй ч үгүй.
Долдой захирал багшийн бүлээс зайлна аа. Ийм цаг тун удахгүй.
Долдой захирлын ирээдүй ийм л баргар, бараан.
Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

No comments:
Post a Comment