Социализмын үед нам, засагтай нийлж хөдөлмөрчдийг маллаж ирсэн МҮЭ -ийн маллах мөн чанар багшийн цалингаа нэмүүлэх энэ хөдөлгөөн, тэмцлээр бүр тод илрэв. Тэр энэ тэмцлийн үнэн чөдөр, тушаа байв.
Тэр татвар төлөгч багш нарын төлөө бус харин засаг, эздийн төлөө ажилдаг юм байна лаа.
Хэрэв МҮЭ гэгч энэ байгууллага гурван талт хэлэлцээрийг багшид хэрэгтэйгээр хийгээд байсан бол багш ингэтлээ ядуурах уу?
Үгүй биз дээ.
Тэгэхээр тэр багш биш харин засаг, эздэд үйлчилж ирсэн байгаа юм. Ийм ҮЭ-ийг худалдагдсан эвлэл буюу шар эвлэл гэдэг.
МҮЭ нь өнгөрсөнд мэдээж шар байсан. Одоо ч тэр шар хэвээрээ л юм байна лаа. Шар эвлэлд ингэж хууртаж байх хэрэггүй юм байна лаа шүү, багш нараа.
Иймд багш нарын хувьд МҮЭ баяртай. Чи багш нарыг тэмцэж явахад нь тэвэнгээр тусалж чадсангүй. Харин тэнхээтэй яваа олигархид тэмээгээр тусалж чадлаа,чи.
Ийм учраас баяртай, МҮЭ.
Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

No comments:
Post a Comment