Sunday, October 1, 2017

Багш нараа, онц их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаар саналаа бичээрэй, хэлээрэй

Багш нараа, онц их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаар саналаа бичээрэй, хэлээрэй
Багш нарын онц их хурал бол багшийн бүлийн хувьд онцгой түүхэн үйл, онцгой тустай үйлс мөн. Түүний шийдвэр мөн л нийгмийн тархи болсон боловсролын салбарын хөгжилд онцгой ачтай, боловсролын зүрх болсон багш нарын аж амьдралд онцгой нэмэртэй.
Багш нарын онц их хурал онцгой ийм шинжтэй.
1. Хэлэлцэх асуудал онцгой чухал
2. Зохион байгуулалт онцгой сайн
3. Гарах шийдвэр онцгой цэцэн
4. Хэрэгжүүлэх арга зам онцгой ухаалаг
5. Төлөөлөгчийн сонголт онцгой нээлтэй
6. Оролцох боломж онцгой өргөн
Багш нарын онц их хурлыг шийдвэр бол багшийн бүлийн баримтлах үндсэн хууль лугаа чухал баримт бичиг, үзэл санаа болно.
Иймд багш та бүхэн онц хурлаар хэлэлцэх асуудлаа коммент хэлбэрээр бичээрэй. Бид нэгтгэж цэгцлэн хэлэлцэх асуудалд оруулж хурлын холбогдох илтгэлүүд тусгах юм.
Үлгэр болгон би дор зарим асуудлыг бичив. Үүнд:
1. Багшийн цалин (1,6 саяд хүргэж нэмүүлэх үндэслэл, үндсэн цалингийн хэмжээг тоогоор тод хэлэх, багшийн цалингийн тогтвортой өсөлт хангах, жил бүр нэмэх хувийг хэлэх.график.)
2. Багш мэргэжлийн нийгмийн үнэлэмж (нэмэгдүүлэх арга зам, цалингийн шатлалыг ялгаж ангид болох, ...)
3. Багш мэргэжлийн тэтгэвэр, тэтгэмж (тэтгэвэрт гарах насны доод хэмжээг хэлэх,...тэтгэмжийг тоо хэлэх...)
4. Сургуулийн удирдлага багшийн оролцоо (Захирлыг намаас ангид болгох, түүнийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн төрийн тэргүүн томилдог болох... (санал)
5. Багшийн цалин нэмүүлэх үндсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, цалин нэмэх график гаргах, 2025 гэхэд дэлхийн жишиг дөхүүлэх, 3500$ болгох)
6. Боловсролын салбарын сайдыг мэргэжлийн болгох ...
7. Олгогдоогүй үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг багш нарт нөхөн олгох шаардлага
8. Багш нарыг төрийн жинхэнэ буюу улс төрийн албан хаагч болгох
9. Багш нарт сонгогдох эрхийг эдлүүлэх, хангах (Одоогийн хуулийн зохицуулалтаар багш байж их хуралд сонгогдох боломжгүй байгаа шүү... Багш багшийн ажлаа заавал больсон байхыг шаарддаг. Бас л дарлуулсан байгаа биз...Их хуралд багш хүн байхгүй шалтаг энэ шүү дээ. )
10. Багш нарын энэ үнэн бодит нэгдлийн илэрхийлсэн болох байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэх, удирдах зөвлөлийг байгуулах
Энэ мэтчилэн онц их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх онцгой асуудлаа бичээд байгаарай, багш нараа.
Онц их хурлын шийдвэр эрх баригчдад биднйи тавьж буй онцгой шаарлага мөн. Бидний хувьд "үндсэн хууль" лугаа баримт юм.
Ц.Лувсандорж
2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Багш нарын онцгой их хурлын үндсэн илтгэл, хөтөлбөрийн гаргах ажлын ажлын хэсэг

No comments:

Post a Comment