Sunday, October 1, 2017

Хоосон тархи сүржин төрх

Хоосон тархи сүржин төрх


Тэр манан улс орныг олигтой авч явж чадахгүй. МАНАН-аас манан бий болдог. Хоосон толгой, сүржин төрх хөөрсөн зүрх мананг өтгөрүүлж, манай улсыг улам л уруудуулна.

Багш нар хүнийг нэг үйл, нэг харцаар нь бүрэн уншдаг.  Хэл ам нь зүгшрэээгүй. Харц нь хуурмаг. Дуу нь дутмаг. Унших, ярих нь ядмаг.  Байдаг л нэг зүүнчин, байдаг л нэг хийрхэгч, нэмээд сүржигнэгч.

Эхлээд ухаан бодлоо цэгцлэ. Дараа хэл амаа зүгшрүүл... Эцэстээ өрөөлийн төлөө байж чадах эсэхээ шинжих хэрэгтэй, тэр.

40000 багшийн шаардлагыг нулмаж байгаа хүнд ардчилал гэгчийн үнэр байхгүй юм. Их нимгэн, тун ядмаг.

Ийм энгийн асуултад тийм тэнэгдүү хариулт өгч өөртөө болон өрөөлд гай болж байдаг хүн удирдагч биш. Дарангуйлагч гэж сүрчигнэж болно. Гэвч манайх чинь муруй ч гэсэн их хуралтай улс.

Иймхэн асуултад тийм гэнэн байгаа хүн улс орныг бүхэлд нь харж чадахгүй, авч явж ч чадахгүй.

Мэдлэг ухаанаар улс орны удирддаг юм. Түүнээс хоосон толгой, сүржин төрх, хөөрсөн зүрхээр биш... Хоосон толгой, сүржин төрх улс орныг улам л  уруудуулдаг юм. Хүний ийм авирыг малаа маш сайн шинждэг манай монгол түмэн "Барилдаж чаддаггүй нь илүү их таахалздаг" гэж хураангуйлсан  байдаг.

Хоосон тархи сүржин төрхтэй. Сүржин төрх хөөрсөн зүрхтэй. Хөөрсөн зүрх хоосон тархитай.

Тэгэхээр хоосон тархи сүржин төрх хөөрсөн зүрхийг хол байлга. Хол бай.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment