Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил багшаас. Багшийн хөгжил харин боловсролын бодлогоос.
Thursday, October 19, 2017
Мэргэжлийн менежертэй тэр газар манан сарниж нар мандана
Удирдлагын жам удирдагчийн зам
Манан сарниж нар мандах цагт манай салбар бүхэн мэргэжлийн менежертэй байх юм. Энэ нь удирдлагын жам, удирдагчийн зам мөн.
Салбарыг мэргэжлийн хүн удирдах ёстой. Үүнд 2 шалтгаан бий.
1. Мэргэжлээс хамааралгүй менежер гэж байдаггүй юм. Харин манайд мэргэжилгүй менежер их бий. Энэ нь манарлын эх алдаа мөн.
2. Сандлын мужаан сандлаа яаж сайжруулахаа мэднэ. Тэр судлаад, шинжлээд, сонсоод эцэст нь цааснаас өөр юу ч хийдэггүй хийрхэгч болж үлддэггүй юм. Тэр юуг хаана яаж хийхээ мэддэг учраас эрчтэй, хурдтай менежер байдаг. Энэ нь мандахын эх язгуур юм.
"Мэргэжлийн салбарыг мэргэжлийн биш хүн удирдаж болно" гэдэг нь дарга анги буюу МАНАН намынхны зүгээр л тархи угаалт. Яг "төр муу менежер" гэсэн атлаа өөрсдөө төр лүү зүтгээд байдаг шиг л тархи угаалт юм.
Дарга давхарга МАН-АН гэж нэг л супер хүмүүс байх....Удирдлагын жам ёсыг сөрөхөд өөрсдөө их өвгөрч, улс нь их манардана даа.
Мэргэжлийн хүн мэргэжлийн салбарыг удирдсан тэр цагт харин манан сарниж нар мандана.
Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment