Sunday, October 1, 2017

Хувийн сургуульд зүтгэж буй багш нарт хэлэх нэгэн зөвлөмж

Хувийн сургуульд зүтгэж буй багш нарт хэлэх нэгэн зөвлөмж

Хувийн сургуульд ажиллаад тэтгэвэрт гарсан нэг багш өчигдөр надтай автобусанд таарч өөрийнхөө тухай сэтгэлд гуниг хурмаар их ярилаа.

Хувийн сургуулиас тэтгэвэр гарсан тэр багшид тэтгэмж өгөөгүй байна лаа. Түүний ажиллаж байсан тэр сургууль 19 сая төгрөгийн төлбөртэй, хажуугийн нэгэн сургууль юм байна.

Их л гунигтайгаар ярьж чинхүү сэтгэлээ нээж суусан тэр багш маань яриагаа өндөрлөхдөө "Чигчий хурааныхаа хумсны өчүүхэн хэсгийг эрхий хуруугаараа дарж байгаад "Тэдний хүн чанар гэж ийм" гэж хэлээд дуугүй болж билээ. ..Үргэлжүүлж бичвэл мөн ч их юм байна аа.

Хувийн сургуульд хэдэн төгрөг олох гэж зүтгэж байгаа тэдэнд маань ямар ч хамгаалал, халамж  алга..

Одоо сонсоход их гоё амлалтаар хувийн сургуульд зарцлагдаж байгаа багш нар маань тэтгэвэр гарахад ямар тэтгэмж, нөхцөл байгаа талаар жил бүр их эргэцүүлж, сайн баталгаажуулж авч байгаарай.

Байгууллагынх нь дотоод журамд итгэхээсэй илүүтэйгээр хөдөлмөрийн гэрээндээ тэр сайхан амлалтыг нь бичүүлээд хадгалаад байгаарай...

Тэгээд багш багшдаа тусалъя хөдөлгөөний ололт, амжилтыг алсаас хараад чагнаад сууж бай. Өөрт тань хэрэгтэй болохоороо хүрээд ирээрэй.

"Багш багшдаа тусалъя" монголын багш нарын нэгдэл багш мэргэжлийг тээгч хүн бүрт л туслахын төлөө юм шүү.

Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment