Monday, June 10, 2019

Боловсролын сайдыг би мэтгэлзээнд урьж байна

Боловсролын сайдыг би мэтгэлцээнд урьж байна


Keмбрижийн хөтөлбөр энэ улсад их амжилттай хэрэгжиж байгаа бололтой юм. Хэн ч буруу гэж хэлэхгүй, шинэ хуучин аль ч сайд нь энэ бодлогыг дэмжиж байгаа бололтой юм. Би харин үүнийг буруу гэж үздэг.

-Kембрижчилэх бодлогыг боловсролд явуулж байгааг би буруу гэж үздэг.
-Kембрижийн хөтөлбөрөөр гэгчээр хүүхэд, сургууль, багш, ер нь хүнийг боловсролын яам бодлогоор олон жил ялгаварлан гадуурхаж түүгээрээ ялгаварлан гадуурхах үзлийг монголд дэвэргэж ирснийг би буруу гэж үздэг.
-Kембрижийн хөтөлбөрөөр Англи, Америкийн их сургуульд энд татвар төлөгчдийн мөнгөөр оюутан бэлтгэж өгч буйг би буруу гэж үзнэ.

Энэ нь буруу гэдгийг би зөвхөн энэ удаа хэлээгүй. Тээр цагт, санаа нь зөвхөн цахилж байх тэр цагт "Боловсролыг кембрижчилах нь ухралт мөн харин урвалт уу" гэж нийтлэл бичин нэг сая гаруй төгрөгийн төлбөр төлж сонинд хэвлүүлж түүгээрээ тэр цагийн боловсролын сайдыг мэтгэлзээнд урьж байсан юм. Мэтгэлзээн болоогүй ч хийрхэл харин бага зэрэг намжсан нь баримт юм.

Гэтэл кeмбрижийн хөтөлбөр энэ улсад их амжилттай хэрэгжиж байгаа бололтой юм аа даа. Тэгэхээр тэр цагийн сайдыг урьж байсан шигээ мэтгэлцээнд энэ өгүүллэгээр би энэ цагийн сайдыг мөн урьж байна.

Мэтгэлцээн хийх миний үндэслэл хэвээр. Тэр нь тээр жилийн доорх нийтлэлд бий.
Боловсролын энэ сайдыг би Кембрижийн хөтөлбөр тань буруу биш шүү? Ухралт биш үү?, Бүр урвалт биш үү?, Үүнийгээ зогсоохгүй юм уу? гэж үзэн мэтгэлзээнд урьж байна.

Энэхүү мэтгэлцээнийг хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэн, байгалийн болон нийгмийн баялагийн тэгш хуваарилалтыг хангах ганц зам нь тэгш, хүртээмжтэй, шударга ёсыг дээдэлсэн боловсрол юм гэж итгэдэг нөгөө олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэмжиж, дамжуулж явуулна гэж найдаж байна.

Бид монголоо гоёх ёстой. Харин муухайруулж үл болно.

Жич: Нийтлэлийн цахим үүсвэр:
https://undesniibolovsrol.blogspot.com/2011/…/blog-post.html

Доктор, профессор Ц.Лувсандорж

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

No comments:

Post a Comment