Эрэгтэй багшийн эрдүү нөлөө
ЕБС-ийн 10 багшийн 2 нь эрэгтэй байна. Боловсролын салбар цэцэрлэгээсээ эхлэн боловсролын яам хүртлээ эмжсэн, эмэгтэйжсэн байдаг. Энэ нь эм хүйс энэ салбарт илүү давамгай болсон гэсэн үг. Үүнд сайн нөлөө байгаа байлгүй дээ. Гэхдээ бас ийм тохиолдлыг эргэцүүлэхэд илүүдэхгүй юм шиг санагддаг юм.
"Сурагч байхад нэг л их том харагддаг эрэгтэй багш нараас зүгээр л эмээгээд л, айгаад л, дуриагаад л, тэгээд, төлөвшөөд л, эцэстээ нь давтаад л, тэгээд амжилт аяараа ирээд л..."
Багшийн эр хүйсийн эршүү, эрдүү нөлөө эрэгтэй хүүхдийн сурлагын амжилтанд нөлөөлдөг тохиолдол бол олон бий. Үүнийг өргөтгөж болох эсэхийг судалж шинжлэн үзэн үнэн эсэхийг тогтоон, нотлогдвол багшийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхийг төрийн бодлого болгомоор байна.
Эрэгтэй багшийн эршүү, эрдүү нөлөөгөөр цаашилбал, бүр өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүдийн тоо хөдөө, хотод ч цөөрч мэдэх юм шүү.
Тэгээд жижигхээн гэмээр "Эрэгтэй багшийн эрдүү нөлөө" энэ бодлого энэ нийгмийг өөрчилж мэдэх нь дээ.
Аугаа том бүхэн эцэстээ олон жижиг зүйлээс тогтдог. Жижигхэн энэ зүйлийг бодлого болговол томын таатай цэнийг бидэнд авчирч мэдэх нь дээ.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
No comments:
Post a Comment