Гэрчилгээний дүнг гэгээтэй байлга гэхээр тэнэгтэж байна гээд л байна аа, та нар, одоо. Энэ тэнэг зүйл биш.
Удахгүй олон олон улс дүн тавих утгаар үнэлдэггүй болно. Дүнгүй, шалгалтгүй, үнэлдэггүй болно оо, болно.
Учир нь үнэлүүлж дүгнүүлэхийн тулд биш сурахын тулд, бодит чадварыг
эзэмшихийн тулд сурч байгаа юм л даа. Тэгээд ч хүн бүр ялгаатай.
Сармагчинг заантай харьцуулах хэрэггүй л дээ. Учир нь тэд ялгаатай юм.
Ялгаагаар л амь зууна. Үүнтэй холбоотой манай улсад болсон эртний нэгэн
ийм явдал байдаг юм.
Их сургуулийн математикийн ангид хөдөө ухаантай нэг нөхөр (Одоо том профессор болсон доо) сурна гээд хаагсан ирээд сурмаар байна гэжээ. Гэтэл нөгөөдүүл нь инээд доог болгон урьдаас нь "Чи яасан том толгойтой юм..." гэж тохуурхан томроод "шалгалт авна" гэсэн аж.
Тэгэхэд нь нөгөө хаагсан эр "Би эрдэм сурах гэж ирсэн болохоос та нараар шалгуулах гэж энд ирээгүй гэжээ. Тэгээд ч сурах гэж байгаа хүнээс сурсанг нь шалгана гэж юу байдаг юм. Би сурмаар байна гэж. Намайг шалгах, үнэлэх нь тийм л их шаардлагатай, та нарт тэр нь бас хэрэгтэй юм бол сурсны минь дараа л үз л дээ" гээд хээв нэг суусан гэдэг. Их сургууль учраас эрх биш ганц ч боловч ухаантан байсан биз. Тэгээд тэр сурч. Тэрээр том эрдэмтэн болж.
Харин түүнийг тийнхүү чинхүү сурсны нь дараа түүнээс хэн ч шалгалт аваагүй. Хэн ч бас үнэлээгүй. Хэн ч дүгнээгүй. Хэн ч дүн нэхээгүй. Хэн ч шалгана гээгүй гэдэг. Үнэн сурна гэдэг ийм л юм. Сурахын үнэн энэ юм.
Тээр түүхэнд манай яригдсан хөдөө ухаан саяхан Финландад нэвтэрч байх шиг байна. Удахгүй дэлхий шуугина даа.
Сурах гэсэн болохоос шалгуулах гээгүй. Бас л ухаан шүү дээ. Хэрэгтэй зүйлд л бид хэрэгтэй цаг, хэдэн төгрөгөө их зардаг болмоор байгаа юм.
Энэ утгаараа, бидний маш их цаг, хөлс, мөнгө зарж нийгмээ стрессээр дүүргэж байгаа энэ бүх дүн, шалгалт үнэндээ, эцэстээ хэрэггүй. ЭЕШ бол бүр ч хэрэггүй. Тэр зүгээр л мөнгө хүүлэлт. Сурах гэж очиж байгаа нь л их сургуульд элсүүлэхийн эх үндэс, хангалттай шалтгаан мөн.
Одоогийн бидний мунгинаж байгаа төгсөлтийн өнөөгийн энэ их сүрчигнэл ч бүр хэрэггүй зүйл. Үгүй болно, тэр. Тэр цагт хэрэв ийм дүн байна гэвэл тэр нь явцын үрийн дундаж төдийхэн байна. Сурах баясал гэдэг энэ л дээ.
Хийх ажлаа мэддэггүй улс хий дэмий их хөөрдөг.
Дүнгүй, шалгалтгүй, үнэлдэггүй байх цаг ирнэ ээ, ирнэ.
Энэ нь цаг хугацааны л асуудал юм. Үүний тулд бидний сэтгэлгээнд том өөрчлөлт гарах ёстой. Сурах баясал. Сурах уралдаан, тэмцэлдээн биш. Сурах хүсэл тэмүүлэл, сонголт. Сурах амьдрал, хөгжил. Сэтгэл ханамж. Энэ бүхнийг ухаарч, тэр нь итгэл, үнэмшил, үнэт зүйл болоход даанч их цаг шаардана. Манайд бол бүүрч их цаг шаардана. Хөгжил шаардана.
Тэр хүртэл ядаж гэрчилгээний дүнг гэгээтэй байлга л даа, та нар.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

No comments:
Post a Comment