Энэ хичээлийн жилийн 5 дугаар ангийн монголын хэлний төгсөлтийн шалгалтын "Миний ухаарал" сэдвээр зохион бичлэг хийх даалгаварт нэгэн хүүхэд товч, тодорхой, тод ингэж бичиж хариулсныг харав.
"Би ухаарсангүй"
Алтан эсээн ая, хөг, аяс, өнгөөр шинжвэл тэрээр том соёл, их эрдмийг
энэ хугацаанд үнэн ухаарч авчээ. Тэр ухаарлаа тэрээр "утгын цаана утга
бий" гэсэн ухааныг бүрэн шингээсэн энэ хариултаараа тод биш ч бас л
тод илгээв. Тэрээр энэ даалгаврын гүйцэтгэлдээ тасархай өндөр үнэлгээ
авсан нь мэдээж.
Гэвч, харин 5 дугаар ангийн хүүхдээс ухаарал асуух нь харин хэр ухааралтай вэ? Ер нь хэр тохирцтой вэ?
Энэ асуултанд тэр хүүхэд шиг бид яаж тод, товч, тодорхой ухааралтай хариулах вэ?
Үүнийг тэд бодсонгүй.
Би ухаарсангүй.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

No comments:
Post a Comment