Сэхээтэнг баас гэж хэлээд их хуралд даналцаж явсан хүн одоо их дээшээ явж дээр суужээ.... Сэхээтэнгүйгээр тэгэсхийгээд л "на, но, нэ, нө" гэж хошгоруулчихаад, хийрхчихээд явж байвал энэ улс хөгжиж, дэвших нь юу л бол. Сэхээтэн баас биш, сэхээрэх нь дугуй унахтай адил, өргөс авахтай ижил тийм амархан үйл биш гэдгийг ухаантан туурвисан ганц цогцолборыг эргэцүүлэх гэж үнэн ноцолдоход л мэдрээд эхлэх юм. Ийм ноцолдоонгүйд мэдээж сэхээтэн баас биз.
Хөгжсөн орны томчууд
ямаршуу сэхээрэлтэй байгааг харьцуулж үз л дээ.Тэд мэдлэгийг хүчийг эрх
мэдлийн хүчтэй хослуулж чаддагт нь л хөгжлийн нууц, амжилтын түлхүүр
оршиж байдаг.
Мэдлэгээр тэтгэгдээгүй эрх мэдлийн хар хүчээр хаа холдох вэ дээ, орчин цагт. Эрт цагт ч гэсэн. Эртний монголчууд үүнийг мэдэж "сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ" гэсэн хэлцээр кодлож нууцалж уламжилсан байх. Үүнийг ч сэхээтэн баас гээд давхиж яваа энэ цагийн манай томчууд санахад бас л илүүдэхгүй биз.
Сэхээтэн баас гэж зарлачихаад сэхээрэлгүй явбал эцэстээ яах нь их тодорхой. Өөрөө даашгүй өрөнд унаж өрөөлийг түмэн бэрхшээл, буманд зовлонд хөтөлнө. Тэгэхэд мэдээж сэхээтэн баас гэдгээ дээрээ залж заншсан улс аль хэдийнээ өөрөө сөхөрсөн байна. Бөмбөрцгөөс арчигдсан байна. Сэхээтэн бас гэж давхихад ийм л хорлонтой юм.
Тэгэхээр манай томчууд сэхээрлийн аянд морд л доо.
Сэхээрэхэд хэзээ ч оройтохгүй.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

No comments:
Post a Comment